Хүмүүс: Мөнхбат Даваажаргал | Долгорсүрэн Дагвадорж | |
Токио хотын Когүгикан ордонд жилд гурван удаа болдог сүмочдын албан ёсны хамтарсан бэлтгэл өнгөрсөн мягмар гарагт болжээ. Энэ барилдаанд хоёр екозуна хоорондоо барилдаагүй ажээ. Харин хоёр их аварга бэлтгэлийн үеэр тус бүр арван удаа барилдсан байна. Ёкозуно Хакухо озэки нартай барилдахдаа найман удаа давсан бол Котомицүки, Котоошюү нарт өвдөг шороодсон байна. Ёкозуно Асашёорюү озэки Котоошюү, сэкивакэ Котоошигикү, комүсүби Кисенасато, маэгашира Гоэдо, Точиношин нартай барилдсан бөгөөд аваргыг тэдний нэг нь л давжээ.
Эх сурвалж: Монголын мэдээ