“Мон-Уран”-ы Б.Наранхүүг хэрэгт унагасан Г.Наранхүү баригдлаа

2012/01/19
Share |
Хүмүүс: Б Наранхүү | 
“Мон-Уран”-ы Б.Наранхүүг хэрэгт унагасан Г.Наранхүү баригдлаа

Өсвөр насны охидыг садар, самуунд уруу татаж, онгон охидыг 500-700 ам.доллараар худалдаж авдаг тухай мэдээллийг сэтгүүлч Д.Болормаа 2010 оны арваннэгдүгээр сард мэдээлсэн билээ. Гэхдээ энэ талаар "Мон-Уран"-ы Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл “Зууны мэдээ” сонинд гаргасан юм. Энэхүү нийтлэлээ гаргаснаараа тэрбээр шүүхийн хаалга татаад байгаа билээ. Учир нь “Мон-Уран”-ы Б.Наранхүү энэ хэрэгт холбогдолгүйгээ мэдэгдэж, сэтгүүлчийг өөрийнх нь нэр төр, алдар хүндийг гутааж гүтгэсэн гэх үндэслэлээр шүүхэд өгөөд байгаа юм. Иймээс Д.Болормааг эрүүгийн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.2-т зааснаар яллах саналтайгаар прокуророос шүүхэд шилжүүлсэн. Улсын яллагч яллах дүгнэлтдээ “Зууны мэдээ” сонины 2010 оны арваннэгдүгээр сарын 8-ны өдрийн №267-д “Мон-Уран”-ны Б.Наранхүү өсвөр насны охидыг садар самуунд уруу татсан хэргээр шалгагдаж эхэллээ” гэсэн гарчигтай нийтлэл гарсан. Нийтлэлд онгон охиныг 500 ам.доллараар авдаг. Нийт есөн охиныг авсан гэх мэтээр бичсэн. Цагдаагаас өгсөн мэдээллээр Б.Наранхүү биш Гүрдоржийн Наранхүү энэ хэрэгт шалгагдаж байгаа. Гүрдоржийн Наранхүүг эрэн сурвалжилж байна” гэсэн байжээ. Харин манай эх сурвалжийн мэдээлснээр “Хэргийн эзэн хэнгэргийн дохиур” Г.Наранхүү баригджээ. Түүнийг УМБГ-т саатуулан шалгаж байна. Энэ хэргийн талаар эргэн мэдээлэх болно.


Б.Чимэг /Эх сурвалж 24 цаг/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.