ВХ дуугаараа залууст эрч хүч өгдөг

2012/01/19
Share |
Хүмүүс: ВХ | 
ВХ дуугаараа залууст эрч хүч өгдөг

Дуучин ВХ-ийг үеийнхэндээ үлгэр дуурайл болсон, тэдний хүсэл сонирхлыг дэргэдээс нь мэдэрдэг учир, өөдрөг зөв байлгаж чаддаг хэмээн рок попын ахмадууд, ах эгч нар нь сайшаан хэлэхийг сонслоо. Үүнийгээ ч өөрийн биеэр, өөрийн дуугаар илэрхийлж яваатай санал нийлэх байх. Мөнгөгүй, халаас хоосон байлаа ч эрх чөлөөтэй, залуу халуун байна хэмээн өөдрөг амьдрал өөд уриалан дуудсан “Саак” дуу нь олон залууст хүсэл мөрөөдөл, итгэл найдвар өгсөн байдаг.

“Өглөө болгон нарыг харах сайхан Хүн ухаанаараа амьдрах сайхан Бүхий л сайн сайхны төлөө гараа өргөцгөөе” хэмээх дуу нь амьдралд итгэх, зорилгодоо тэмүүлэх, үүндээ хүрэх тэр их эрч хүчийг залууст одоо ч өгсөөр байгаа. Түүний өчигдөрхөн youtube.com-д тавигдсан “Зөв бай” дуу “Үргэлж би залууст хэлнэ Зөв бай. Зөв байвал оргилд заавал хүрнэ” хэмээн өгүүлж байна. “Боолын гэрээ” киноны “I have a dream” дуундаа “Би мөрөөдөж байна. Миний эх орон хамгийн сайхан улс болно” хэмээн бас өгүүлдэг. Энэ бүх дуунуудын шүлгийг ВХ зохиохдоо өөрийн амьдралын философиор бүтээн туурвиж, дуун хэлээр өөрийн үе тэнгийнхэндээ мөрөөдөл, бодол, шаналал бүхнээ илэрхийлсэн байна. Тиймдээ ч түүнийг өөдрөг үзэлтэй, зөв үлгэр дуурайлал үзүүлж байгаа залуу хэмээн үнэлж байгаа нь оргүй хоосон үг биш байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.