Долдугаар сарын 1-ний хэрэг айсуй сонгуулийн том хөзөр

2012/01/20
Share |
Хүмүүс:
Долдугаар сарын 1-ний хэрэг айсуй сонгуулийн том хөзөр

Хэргийг шалгах явцын хурд, удаашрал нь асуудлын цаана ямар гээч улс төр яваад буйг харуулах нэгэн хачирхалтай өнцөг юм биш үү

Долдугаар сарын 1-ний хэргийг шалгах ажиллагаа гэнэт хурдасч, гэнэт зогсдог. Үүний цаана их улс төрийн захиалга байгаа нь нэгэнт тодорхой билээ. Уг хэргийг шалгахад ямар нэг байдлаар оролцож буй хүмүүсийн ярьж байгаагаар бол хэргийг сэргээх, хавтаст хэрэгтэй танилцах боломж олгох, зүйлчлэлийг өөрчлөх, эцэслэн шийдвэрлэх гээд бүх "элемент" нь дээрээс ирсэн тушаал заавраар явдаг бололтой юм.

Энэхүү хэрэгтэй холбогдуулан тухайн үед онц байдал зарласан Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Ерөнхий сайд, Ардын намын дарга асан С.Баяр, онц байдлын үед штабын даргаар ажилласан ХЗДХ-ийн сайд асан Ц.Мөнх-Оргил нар ямар нэг байдлаар тайлбар, мэдүүлэг өгөөд байгаа.

Долдугаар сарын нэгний хэргийг 2010 оны арваннэгдүгээр сарын 11-нд сэргээн шалгах болсноос хойш генерал Ч.Амарболд, хурандаа О.Зоригт нартай огт уулзаагүй байснаа яг жилийн дараа буюу 2011 оны арваннхоёрдугаар сард гэнэт "Хавтаст хэрэгтэйгээ танилц" гэсэн байдаг. Гэвч зургаахан хоногт өнгөрсөн бүх хугацаанд хавтаст хэрэгт бүртгэсэн материалтай танилцаж амжихгүй нь тодорхой. Тэгж байтал шинэ оны боегон дээр буюу 2011 оны арванхоёрдугаар сарын 30-нд мөн л гэнэт "Шүүхэд шилжүүл" гэсэн үүрэгөгчээ.

Айл бүр шинэ оноо угтах баярт бэлтгээд, сэтгэл нь хөөрч догдолсон тэр мөчид долдугаар сарын 1-ний хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нарийн хэргийг шүүхэд яаран шилжүүлэх нь хэнд хэрэгтэй байсан юм бол. Тэр ч байтугай тухайн үед Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав "Яагаад заасан хугацаанд шүүхэд шилжүүлэхгүй байна вэ" хэмээн шаардахад нэгэн прокурор "Цэргийн гэмт хэрэг гэж үзэх үндэслэл байхгүй байна шүү дээ" гэснийхээ төлөө "Дуугүй бай" гэдэг "команд" авсан гэдэг. Ямартай ч энэ бол долдугаар сарын 1-ний хэргийг шалгах явцын хурд удаашрал нь энэ хэргийг шийдэх асуудлын цаана ямар гээчийн улс төр яваад буйг харуулах нэгэн хачирхалтай өнцөг юм.

УИХ-ын сонгуулийн будилаанаас анх үүдсэн энэ хэрэг эдүгээ айсуй сонгуулийн том хөзөр болж мөн л тэр үеийг хүртэл үргэлжлэх болоод байна. Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэдэг үнэн юм. Ихэнх хүмүүс энэ хэргийг зөвхөн телевизийн дэлгэцээр харснаараа, сонинхэвлэлдмэдээлснээр л төсөөлж ойлгодог. Гэтэл яг гал дунд нь хайсаа задлуулаад, чулуугаар шидүүлж яваагүй болохоор тэр хүмүүсийн зовлонг бүрэн ойлгодоггүй. Тэр өдөр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнол маш хэврэг болчихеон байсан. Шилтэй зүйрлэвэл хагарахад бэлэн болоод цуурчихсан байсан юм шүү. Гэтэл цуураад эхэлчихсэн тэр шилийг хагалахгүйгээр бүтэн авч үлдсэн хүмүүс нь хэдэн бор цагдаа нар юм шүү дээ, үнэндээ.

Тухайн үед энэ хэргийг шалгаж байсан байгууллагын удирдлагууд "Цагдаагийнхан хүн буудсан нь тогтоосон", "Цагдаа нар галт зэвсэг хэрэглэсэн" гэх маягийн яриа, мэдээллийг нийгэмд маш их тарааснаас болоод өнөөдөр ерөөсөө цагдаа нар иргэдийнхээ өмнөөс буу шагайсан юм байна гэсэн ойлголт бий болчихоод байна. Тэрхүү ойлголтыг бататгах "нотлох баримт"-ууд ч мэр сэр гарч иреээр байгаа. Гэтэл тэдгээр "нотлох баримт" албан ёсных уу, албан бус уу гэдгийг холбогдох байгууллагаар шалгуулъя гэхээр бас "хөдөлж" өгдөггүй. Энэ бүхэн ямар нэг улайрал, асуудлын эцсийн шийд нэг талдаа хэдийнэ гарчихаад байгааг харуулсаар байгаа. Харин тэр улайрал хэзээ эцэстээ хүрч, урьдчилсан байдлаар эцэслэн шийдчихээд байгаа мөчидхөн хариунууд албан ёсных болж олон нийтэд зарлагдах бол гэдэг л сонин байна.

С.Туул /Монголын мэдээ/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.