МАН-ын шинэ генсекийн суудалд хэн яригдав

2012/01/20
Share |
МАН-ын шинэ генсекийн суудалд хэн яригдав

Хамтарсан Засгийн газрыг АН орхисноороо албан тушаалын төлөө юу ч хийхээс буцахгүй МАН-ынханд зургаан сайдын орон зай гаргаж өглөө. Удирдах зөвлөл нь зургаан сайдын гурвыг парламентаас, үлдсэнийг нь гаднаас авна гэж шийдэв. Ингээд сайдын гурван суудлын төлөө МАН-ын бүлгийн 45 гишүүн бараг бүгдээрээ өрсөлдөх шиг боллоо. Бөөн юм болсны эцэст УИХ-ын гурван гишүүнийг сайдад санал болгов. Харин парламентын гаднаас авах сайд нарын дунд МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх байлаа.

Түүний хувьд МАХН нэрийг МАН болгон өөрчилж байхдаа нэр сольсноос болж нам нь сонгуульд ялагдвал хариуцлагыг хар толгойгоороо үүрнэ гээд хэлчихсэн байгаа. Гэвч генсекийн суудлаа тэргүүн шадар сайдын албан тушаалаар солих гэж байгаагаас нь харвал МАН сонгуульд ялагдах нь. У.Хүрэлсүх хариуцлага хүлээх нь гарцаагүй юм байна гэж ойлгогдлоо. Үнэндээ МАН-ын нэр хүнд урьд хожид байгаагүйгээр унаж, ад үзээд байгаа Н.Энхбаярынхаа намын рейтингтай нийлээд ч АН-ыг гүйцэхгүй яваа нь үүнийг батлаад байх шиг байна. Энэ байдлыг анзаарсан Ардын намын зарим гишүүд ч намдаа итгэл алдаж, МАХН явах тухай ярьж эхэлцгээсэн сурагтай. Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг бол намаа сонгуульд зангидаж орох үүрэгтэй. Хэрэв МАН ирэх сонгуульд ялалт байгуулж чадахгүй бол У.Хүрэлсүхийн хувьд гутамшиг болж, гудамжинд гарахаас өөр аргагүйд хүргэнэ. Тиймээс эртхэн хариуцлагаас зугтаж, Засгийн газарт сайд болоод авсан нь түүний хувьд зөв сонголт.

Сонгуульд нэр дэвшээд гараад ирвэл цаашлаад намын дарга, Ерөнхий сайдад зүтгэх боломж гарна хэмээн горьдож байж болох юм.

Тиймээс МАН түүний оронд гарч ирэх шинэ генсекийн эрэлд хэдийнэ гарчихсан байгаа. Удирдах зөвлөл нь өчигдөр хуралдаж энэ тухай ярьцгаасан гэнэ. Намын даргын зүгээс энэ суудалд залуу боловсон хүчин томилох сонирхолтой байгаа юм байх. Энэ шалгуураар аваад үзсэн ч МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар уг албан тушаалд очих магадлал өндөр гэх. Тэгээд ч түүний ард одоогийн генсек У.Хүрэлсүхийн хүчтэй дэмжлэг байгаа. Мөн Ерөнхий сайд асан С.Баярыг намаа ирэх сонгуульд авч орж магадгүй гэсэн хувилбар байгаа. Гэвч тэрээр ирэх сонгуульд МАН-ыг зангидахаас татгалзах төдийгүй өөрөө ч сонгуульд орохгүй гэж хэлж мэдэх гэнэ. 2008 оны сонгуулиар түүнийг ямар их үнээр намдаа ялалт авчирсныг Монголын ард түмэн мартаагүй. Сонгууль луйвардаж, түүнийг нь эсэргүүцэж жагссан иргэдийг хоморголон баривчилж, эцэст нь таван хүний аминд хүрсэн хуучин “Ху” намын ялалт яах аргагүй С.Баярын нэр дээр хаяглагддаг. Сонгуульд үзэх нэр нүүргүй гэдгээ өөрөө гадарлаж байгаа учраас МАН-ын Генсекийн суудлаас татгалзаж магадгүй сурагтай. Үүнээс гадна МАН-ын ерөнхий бичгийн даргад Т.Бадамжунай сайдаас эхлээд УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очирын нэр ч дуулдаж байна. Гэвч шинэ генсекээрээ хэнийг сонгох оо МАН-ын Удирдах зөвлөл удахгүй шийдэх биз ээ.

М.Цэцэг /Өдрийн сонин/

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekolka ÷òî òàêîå îêñèáóòèðàò êóïèòü ýêñòàçè íå äîðîãîé Àíîíèìàéçåð ýêñòàçè ðîìàí 777 rc biz соль Ëèðèêà â Ïåòðîçàâîäñêå Êóïèòü ÌÅÔ Áàðíàóë Êóïèòü Àôãàíêà Òåéêîâî öèêëîäîë ìåæäóíàðîäíîå íàçâàíèå Âèòàëÿ áðî â îáõîä ðîñêîìíàäçîðà Çàêëàäêè ñïàéñ ðîññûïü â Íîâîñèáèðñêå Êóïèòü Íàðêîòèêè â Äèâíîãîðñêå Ñêîëüêî âðåìåíè äåéñòâèòåëüíà ñïðàâêà î ïðîõîæäåíèè òåñòà íà íàðêîòèêè ЗакладкР° спайса в спб Êóïèòü SKYPE Ëóêîÿíîâ Áîøêè â Íîâîé Ëÿëå êóðèòåëüíûå ñìåñè íîâîñèáèðñê êóïèòü Ñîëü íàðêîòèê êóïèòü ÐšÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси Ð·Ð°ÐºÐ°Ð·Ð°Ñ‚Ñ Œ Êóïèòü çàêëàäêè ìàðêè â Ñàëàâàòå Çàêëàäêè ëèðèêà â Õèìêè Êóïèòü Ñêîðîñòü a-PVP â Íåâåëü Êóïèòü çàêëàäêè áîøêè â Îäèíöîâå áóëüáóëÿòîð ýòî продам героин êîäèíñê ôîðóì Çàêëàäêè ñòàô â Íàðî-ôîìèíñêå ãäå êóïèòü íàñâàé â îìñêå ñîðîêà ÷èñòèâøàÿ íà âåòêå ÷òî ëó÷øå ïàïàâåðèí èëè ïàïàçîë Ñîëü â Áàëàøèõå ìàê ñêîëüêî ëåïåñòêîâ Êóïèòü ËÑÄ Àðõàíãåëüñê Êóïèòü Øèøêè â Ãîðíî-Àëòàéñê Êóïèòü áåëûé ïîðîøîê Æåëåçíîäîðîæíûé Êóïèòü Øèøêè àê47 â Åìàíæåëèíñê Êóïèòü çàêëàäêè ìåòàäîí â Êðûìñêå
IP:93.179.90.58  2018-05-26 04:01:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.