Ё.Отгонбаяр сайд төрсөн ах Ё.Баярсайханыгаа Орхоны Засаг даргад лообийдлоо

2012/01/20
Share |
Хүмүүс: Отгонбаяр.Ё | 
Ё.Отгонбаяр сайд төрсөн ах Ё.Баярсайханыгаа Орхоны Засаг даргад лообийдлоо

МАН-ын Удирдах зөвлөлийн халуун намраар болсон хурал дээр хэл ам таталж байгаа аймаг, дүүргийн Засаг дарга нартайгаа хатуухан хариуцлага тооцохгүй бол намын нэрийг шавар шавхайтай хутгах нь гэж үзээд эхнээс нь “толгойг нь цавчих” ажлаа эхлүүлсэн. Энэ “цааз”-ын түүчээ нь Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат байв. Төрийн мөнгө шамшигдуулсан хэмээн үзэж түүнийг суудлаас нь буулгаж амжив. Харин орных нь хүнийг томилох асуудал Д.Оюунбатыг ажлаас нь чөлөөлөхөөс ч илүү хэцүү ажил болж байх шиг байна. Эх сурвалжийн мэдээлснээр өчигдөр орой 21.00 цагт МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Орхон аймгийн Засаг даргын суудалд БСШУ-ы сайд Ё.Отгонбаярын ах Ё.Баярсайханыг томилохоор болсон байна. Уг нь энэ суудалд улсын төсөвт хамгийн их татвар төлдөг “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэрийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга З.Ганбаатар, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарын нэрийг орон нутгаас дэвшүүлж байжээ. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөл хурлаа хийж, орон нутгаас санал болгосон хүмүүсийн нэрийг ч сонсолгүй шууд Ё.Баярсайханыг энэ суудалд зүтгүүлсэн нь МАН доторхи фракциудын дунд дайн дэгдээх шахаж байгаа гэнэ. Үүнд хэд хэдэн таамаг ч байгаа юм.

Ё.Баярсайханыг Орхон аймгийн Засаг даргын суудалд суухад хамгийн их түлхэц болсон хүн нь түүний дүү БСШУ-ы сайд Ё.Отгонбаяр гэнэ. Тэрбээр  МАН-ын Удирдах зөвлөлд байдаг нь ийнхүү том түлхэц болжээ. Мөн энэ үзэгдэл нь МАН-ын Удирдах зөвлөлд цус ойртолт явагдсаны шинж хэмээн зарим хүмүүс ярьж байна. Уг нь Удирдах зөвлөл Засаг дарга нартайгаа үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг. Гэтэл МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн дүү нь ахтайгаа гэрээ хийж, түүний ажлыг дүгнэнэ гэдэг юу л бол.

МАН-ын Удирдах зөвлөл угаасаа ардчилалгүй байсан. Одоо бүр ардчилал гэдэг зүйл байхгүй болсныг эл томилгоо харуулж байна. Энэ нь орон нутгийнхнаа дорд үзэж, саналыг нь тоохгүй болсонтой холбоотой гэлцэж байна. Учир нь орон нутгаас цөөнгүй хүнийг нэр дэвшүүлсэн ч тэдний саналыг үл тоомсорлож, удирдлагаас шууд дайрсан үзэгдэл болж байгааг ч ярьж байна. Үүнд, УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир их үүрэг гүйцэтгэсэн сурагтай. Үүнээс үзэхэд УИХ-ын гишүүн Засаг даргыг сонгодог болж байгаа юм биш биз дээ.

Бас нэг хардах үндэслэл явж байгаа нь Ё.Баярсайхан Орхон аймгаас нэг удаа зугтаж явчихаад өнөөдөр Засаг дарга болох гэж байгаа нь олон хүний сонирхлыг татаж байгаа гэнэ. Түүнийг 2008 онд Орхон аймгийн ИТХ-ын МАН-ын бүлгийн дарга болгосон хэдий ч тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн дэмжлэг аваагүй учир уурлан ажлаа хаяж явж байжээ. Харин эдүгээ Орхон аймгийн Засаг дарга болох гэж улайрч байгаа нь БСШУ-ы сайд Ё.Отгонбаяртай холбоотой гэнэ. Ё.Отгонбаяр энэ удаагийн сонгуулиар Булган аймагт нэр дэвших гэж байгаа учраас ах нь сонгогчдыг нь бэлтгэх гэж байгаа сурагтай. Ё.Баярсайхан Орхон аймгийн Засаг дарга болж, аймгийнхаа иргэдийг Булган руу нүүлгэн шилжүүлэх гэж байгаа гэсэн яриа ч байна. Ямартай ч Орхон аймгийн Засаг даргын суудал овоо үнэд хүрчээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Zehhcdby infest! sfotkatsya moon pant!, https://www.scoop.it/t/curroro cho/p/4102969276/2018/11/08/ww w-google-com-tr-indir www_google_com_tr_indir, https://www.scoop.it/t/afputca llbook/p/4102961528/2018/11/08 /yara-teri-yari-ringtone-downl oad yara_teri_yari_ringtone_downlo ad, https://www.scoop.it/t/fesluoh anfi/p/4103010242/2018/11/09/- बाघी_फुल_मू
IP:5.8.37.55  2018-11-09 14:09:46
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.