Угаар үнэртүүлж явдаг цаг өнгөрчээ

2012/01/20
Share |
Хүмүүс:
Угаар үнэртүүлж явдаг цаг өнгөрчээ

Өвлийн улирал болоход нийслэлчүүдийн хамгийн их айдаг зүйлийн нэг нь утаа. Давж, дийлдэхээ больсон агаарын бохирдол тэднийг хамгийн ихээр айлгадаг. Бүр цалин цагаан өвөл биш саарал хөшиг татсан утааны улирал эхлэх нь хэмээн ярьцгаах болсон. Үнэхээр ч утааны улирал эхлэхэд хувцас, хунартаа эвгүй үнэр шингээн алхаж яваагаа ч иргэд хэвийн үзэгдэл мэт ойлгодог болж. Ялангуяа өдөр, шөнөгүй нүүрс хэрэглэдэг гэр хорооллын иргэдийн хувцас, хэрэглэлд илүүтэй шингэсэн байдаг. Ямар сайндаа л, хөдөөнөөс ирсэн айлын эрх оюутан охин гэр хороололд байрлах хамаатны айлдаа хэсэг амьдраад “Би энд амьдарч чадахгүй. Хичээлдээ нүүрс үнэртүүлээд л явах юм” гэж уурлаж байсан энэ мэт түүхийг нэг бус удаа сонсож байв. Харин энэ жилээс утаа бага ялгаруулдаг, “Өлзий”, “Хас” зуухыг хэрэглэсэн айл утаанаасаа, эвгүй үнэрээсээ салж чадахтай болсон гэнэ. Учир нь, эдгээр шинэ зуух бүрэн шаталтат учир өдөрт хэдэн ч удаа ширмээ авсан утаа гарахгүй, угаар үнэртэхгүй байгааг онцлох иргэд олон байх юм билээ. Бас иргэдийн ярьж байгаагаар шинэ зуухтай болсноос хойш хувцаснаас угаар үнэртэхгүй болж нүүр бардам ажил, сургуульдаа явдаг болжээ. Иргэддээ дуулгахад, угаарын үнэрээс салгаж чадсан “Өлзий”, “Хас” зуухыг цагаан сар хүртэл төслийн хөнгөлөлттэй үнээр нь борлуулах юм гэнэ.  Түүнээс цааш одооны хямд үнээр олдохгүй гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Цэвэлмаа Одгэрэл нэг өрөө байранд байдаг гал тогоондоо пийшэнтэй. Цонхоороо яндангаа гаргацан. Төмөр орон дээр унтдаг 3 төмөр ортой. модон шалтай. 6 авдартай. Зочидын өрөөндөө 4 нь, гал тогоондоо 2 нь байдаг. ээж аав нь паниараар хийсэн орон дээр унтдаг.
IP:122.201.31.207  2015-06-11 22:58:30
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.