Ч.Болд: Монголын кино урлаг хөгжиж байгаа

2012/01/23
Share |
Хүмүүс:
Ч.Болд: Монголын кино урлаг хөгжиж байгаа

Залуу уран бүтээлч дундаа цахиур хагалж яваа жүжигчин бол Ч.Болд билээ. Тэрбээр Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ойд зориулан бүтээсэн "Богд хаан" киноны Богдын дүрийг бүтээсэн нь кино шүүмжлэгчид хийгээд жүжигчдийн анхаарлыг татаад байгаа. Учир нь кино урлагт хөл тавиад удаагүй ч оногдсон дүр бүхнээ гайхалтай амилуулж,үзэгчдийн сэтгэлд хоногштол нь тоглож чаддагт байгаа юм. "Овжин охид" кинонд анх тоглосноор кино урлагт дурлах болсон энэ залууг Монголын кино урлагийн алтан үеийнхний шийрийг хатаах жүжигчин хэмээн ярьдаг юм билээ. Ингээд жүжигчин Ч.Болдтой уран бүтээл амьдралын тухай хөөрөлдсөнөө хүргэе.

- VIII Богдын дүрийг бүтээнэ гэдэг хэн хүнд олдох хувь тохиол биш. Бүтээсэн дүрийнхээ тухай яривал?
-Энэ хүнийг хувьсгалын эсэргүү, сохор, доголон гээд үргэлж буруутгасан үзэлтэй гаргадаг байсан. Гэтэл тийм биш юм байна. Энэ хүн Манжийн дарлалаас Монголыг чөлөөлөхийн төлөө эцсийг нь хүртэл тэмцсэн байдаг. Мөн Монгол Улсыг анх удаа Төрийн дуулалтай болгосон гавьяатан юм. Тэгээд ч өөрийн хүсэлтээр хаан ширээнд суугаагүй гэдгийг түүх бэлхнээ гэрчилнэ. Сонин гэмээр зүйл нь анхдугаар Богдын үед манай улс манжийн эрхшээлд орж, сүүлчийн хааны үед манжаас тусгаар болсон байдаг юм билээ. Тиймээс "Богд хаан" киногоор VIII Богдын үнэн түүхийг харуулъя гэж зорьсон. Кино маань 100 жилийн ойн өдрөөр нээлтээ хийсэн.

- Та өмнө нь түүхэн дүр бүтээж байв уу?
- Үгүй. Энэ миний түүхэн анхны дүр. Эхэндээ жаахан эмээж байсан ч би нэг зүйлд л их олзуурхсан.

- Юунд...?
- Монголын кино урлагт нэрээ мөнхөлсөн, олон сайхан түүхэн кино хийсэн туршлагатай мэргэжлийн багийнхан надад ийм том дүр өгсөнд баярласан. Тэднээс суралцах зүйл маш их байсан. Түүхэн кино хийхэд судалгаа, ажиллагаа их ордог. Нөгөөтэйгүүр, Богд хаан гэж ямар хүн байв гэдгийг үнэнээр нь гаргах гэсэн уран бүтээлчдийн хүсэл зорилго байсан. Би боддог юм. Түүхийг гуйвуулж болохгүй гэж. Хэзээ нэгэн цагт Богдыг мэддэг тэр хүмүүс хорвоогийн жамаар явахад энэ хүн муу нэртэйгээ үлдчихсэн байхыг үгүйсгэх аргагүй шүү дээ. Тиймээс үнэн түүхийг өгүүлсэн дэлгэцийн бүтээл гарч байгаад баяртай байгаа.

- Таны анхны дэлгэцийн бүтээл ямар кино байв?
- 2001 онд "Овжин охид" кинонд анхны дүрээ бүтээж байлаа. Түүнээс хойш 20 гаруй дэлгэцийн бүтээлд тоглосон байна. Саяхан л гэхэд "Бодлын хулгайч" кинонд цагдаагийн дүр бүтээлээ, Мөн "Цагдаагийн тангараг" кинонд тоглосон.

- Та хүмүүсийн сэтгэлд хүрсэн олон сайхан дүр бүтээсэн. Олны танил байхын жаргал зовлон юунд оршдог вэ?
- Олны сэтгэлдхүрсэн уран бүтээл хийж чадсан бол тэр нь уран бүтээлч хүний жаргал шүү дээ. Гэхдээ хэн ч муу уран бүтээл хийе гэж боддоггүй. Намайг жүжигчин болоход бас өдий зэрэгт яваад Ардын жүжигчин, нэрт кино найруулагч Г.Жигжидсүрэн багшийн болоод бусад уран бүтээлчийн хүч хөдөлмөр сургааль нөлөөлсөн.

- Нууц биш бол нэг кинонд тоглоод хэдэн төгрөгийн шагнал авдаг вэ?
- Тэр тийм чухал биш байлгүй дээ. Урлагийн буянд, олон сайхан уран бүтээлчдийн тус дэмээр болоод л явна гэж ойлгоход хангалттаи.

- Сүүлийн үед Монголын кино урлаг мөхөл рүүгээ мөлхөж байна гэж ярих болж. Энэ цагийн кино урлагийг төлөөлж яваа уран бүтээлчийн хувьд ямар бодолтой байна?
- Би уруудаж байгаа гэдэгтэй санал нийлэхгүй. 1990-ээд оны үетэй харьцуулбал кино урлаг хөгжиж байгаа. Одоо манай уран бүтээлчид гаднын кинонд дүр бүтээдэг, хилийн дээс алхаж зураг авдаг боллоо. Дотооддоо ч өрсөлдөөн бий болж байна. Харин бидэнд нэгдмэл нэг зүйл л дутуу байна. Хуучны "Монгол кино үйлдвэр" гэдэг шиг том байгууллага, уран бүтээлчид нь цуглаад алдаа оноогоо ярьдаг, улсаас жилд хоёр, гурван кино хийх хөрөнгө гаргаж өгдөг бол энэ урлаг илүү хөгжих боломжтойг 2-3 жилийн дотор гарсан хэд хэдэн кино нотолж өглөө.

- Урлагийнхан олны өмнө ил байдаг. Энэ ч утгаараа сайхан харагдах ёстой болдог. Гоо сайхандаа их анхаарна биз?
- Нэг их гоо сайхан гээд сүйд болоод байдаггүй. Хааяа эхнэр маань маск тавьж, тос түрхэж өгнө. Түүнээс өөр зүйл хэрэглэдэггүй.

- Уран бүтээлч хүний ар талыг бүр тодруулбал, Таны арыг дааж явдаг гэр бүлийн хүнээ танилцуулаач?
- Миний ханийг Ариунаа гэдэг. Сайхан бүсгүй бий. Бид Үжин, Ялгуун гээд хоёр хөөрхөн охинтой.

- Кинонд тоглож олонд танигдаад ирэхээр охид хүүхнүүд сонирхож эхэлнэ биз. Танилцъя гэсэн мессеж их ирж байна уу?
- Олны танил боллоо гээд надтай харилцах хүмүүсиин хандлага өөрчлөгдөөгүй. Мессеж, энэ тэр ч ирдэггүй. Намайг гэр бүлтэй гэдгийг мэддэг болохоор тэр биз.

- Кинонд тоглооч гэсэн саналыг хэрхэн хүлээж авдаг вэ?
- Хааяа ирдэг л юм. Тэр бүгдтэй танилцаад зохиолыг нь уншина. Уран бүтээлийнх нь багт ямар хүмүүс байна гэдгийг харж шийдвэрээ гаргадаг. Түүнээс биш ирсэн бүгдэд нь зөвшөөрөөд байдаггүй.

- Жүжигчин хүмүүс маш их уншдаг юм шиг санагддаг. Та номд хэр хорхойтой вэ?
- Ном унших дуртай. Худалдаж, эсвэл танил найз нөхдөөсөө ном авч уншдаг юм.

- Гэрт тань мэдээж номын сан байдаг л байх. Номын санд байгаа номоо тоолж үзсэн үү?
- Номтой хүмүсийн хажууд бол их биш л дээ. Гэхдээ хэдэн ном бий. Харин манай Г.Жигжидсүрэн багш их сайхан номын сантай. Санаагаар болдог бол багшийнхаа дайтай ном цуглуулчих юмсан гэж бодож явдаг даа.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas сколько Ð´ÐµÑ€Ð¶Ð¸Ñ‚ÑÑ  наркотиРº в слюне Купить Витамин ИзобильР½Ñ‹Ð¹ Форум города Узловая купить Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ Ногинск Купить Марки в Сураж как купить фенотроР¿Ð¸Ð» без рецепта купить КристалР»Ñ‹ АпрелевРºÐ° купить Хмурый ЖердевкР° Кузьмич каша рецепт ЗакладкР¸ стаф в Порхове купить Героин Мценск Купить закладкР¸ кокаин в Судже купить ÐºÑƒÑ€Ð¸Ñ‚ÐµÐ»Ñ ŒÐ½Ñ‹Ðµ смеси в ÐºÑ€Ð°ÑÐ½Ð¾ÑÑ €ÑÐºÐµ ОбменниРº спайс Про 24 Спайс в Чусовой Сколько травы в одной ложке | Ваши советы и рецепты Соль в КопейскРµ Jwh мдпв купить ЗакладкР¸ лирика в Новом Осколе купить МефедроР½ Нытва Купить Кокаин в Красном Куте Работа Ñ‡ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº копейск купить Айс СясьстрР¾Ð¹ Купить закладкР¸ LSD в Порхове Купить mdma в ÐÑ€Ñ‚ÐµÐ¼Ð¾Ð²Ñ Ðº Архив / как сделать Ð¼ÐµÑ‚Ð°Ð½Ñ„Ð¸Ñ ‚омин из сахара купить Витамин Агрыз купить Гиблый Сибай купить марихуаР½Ð° Бикин Купить бошки в ÐÑ…Ñ‚ÑƒÐ±Ð¸Ð½Ñ Ðº-7 Купить закладкР¸ трамадоР» в ДербентРµ ЗакладкР¸ героин в СеверомР¾Ñ€ÑÐºÐµ гуляй марихуаР½Ð° что такое туйон ÐšÐ°Ñ‡ÐºÐ°Ð½Ð°Ñ € закладкР¸ спайс оптом область: этого, что Там где поля марихуаР½Ñ‹ скачать бесплатР½Ð¾ песню
IP:79.110.28.97  2018-06-22 02:49:03
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.