”Никитон” хамтлаг цамцаа тайлна

2012/01/23
Share |
Хүмүүс:
”Никитон” хамтлаг цамцаа тайлна

Монголын рок, попын их үсрэнгүй үе болсон 1990-ээд онд дуучин Б.Батчулуун бие дааж уран бүтээл хийж байснаа 1997 онд өөрийн хамтлагийг байгуулж "Никитон" хэмээн нэрлэснээр энэ нэр хүмүүсийн зүрх сэтгэлд мөрөө үлдээсэн билээ. Тэрбээр бие даасан хоёр тоглолт хийсний дараа эрх чөлөөний орон Америкт ажиллаж, амьдрахаар яваад арваад жилийн дараа эх нутагтаа хүрэлцэн ирж шинэ уран бүтээл хийсэн боловч түүнийг хүлээж авах орон зайг

Улаанбаатар дахь хөдөөнөөс ирсэн хүмүүс эзэлж, зохиолын дуу хүчээ авснаас нэг хэсэг уран бүтээл нь зогсонги байдалд орсон. Б.Батчулуун Америкаас ирмэгцээ хэвлэл мэдээллээр ярилцлага өгөхдөө хамт тоглож байсан хөгжимчдөө доош хийн "Намайг яваад ирэхэд манай хамтлагийнхан бүгд архичин болчихсон байна. Тиймээс би дахиж хамтлагаа нийлүүлж тоглохгүй" хэмээн мэдэгдэж байсан удаатай. Сүүлийн таван жилийн хугацаанд энд тэндэхийн шоу концертонд мэндчилгээ дэвшүүлэх хэдэн төгрөгний халтууранд дуулж байсан тэрбээр өнгөрсөн жил хамтлагийн даралтат хөгжимчин Чинбаагийн концертон дээр хуучин дуунуудаа дуулсанд фэнүүд нь алга нижигнүүлэн ташин хөтлөгчөөр дамжуулан дахин тоглолт хийхийг удтал хүсчээ. Энэхүү санагалзсан сэтгэлийг дэвтээн үзэгчдийн хүсэлтээр Б.Батчулуун гуравдугаар сарын 6-нд UB Palace-ын концертын их танхимд концертоо тавихаар бэлтгэл ажилдаа ороод байна. Өдөр болгон 3-7 цагийн хооронд бэлтгэлдээ гарсан "Никитон"-ыхон өнгөрсөн үеийнхээ алтан дурсамжийг эргэн санаж ""Никитон" эргэж ирлээ. Цамцаа тайл" нэртэй халуухан концертоо тавих ажээ.

А.Дохио

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.