Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан баривчилжээ

2012/01/24
Share |
Хүмүүс:
Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан баривчилжээ

Аймагтаа хуваарилсан төсвийн их хэмжээний мөнгийг хувьдаа завшсан хэрэгт холбогдуулан Говьсүмбэр аймгийн Засаг дарга Ж.Баянмөнхийг АТГ-ынхан өнгөрөгч пүрэв гаригийн шөнө баривчилжээ.

Засаг дарга Ж.Баянмөнх нь Шивээговь сумын "Илчлэг шивээ" орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг өвөрмонгол найз Түмэнбаяртаа өгөх оролдлого хийсэн гэж давхар  буруутгагдаж буй бололтой. Тэрбээр Тамгын газрынхаа албан тушаалтнуудыг сүрдүүлж найз  н.Түмэнбаяртаа дээрх газрыг өгөхийг шаардсан байна.

Түүнд Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2 буюу төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ урвуулан ашигласан, 273.1 буюу төсвийн мөнгийг зориулалтын бусаар зарцуулсан гэсэн үндэслэлээр сэжигтнээр тооцон таслан сэргийлэх арга хэмжээ авч, Цагдан хорих төвд саатуулаад байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.