Хийлч Дээгий цэнхэр дэлгэцээр ”секс хичээл” заав

2012/01/24
Share |
Хүмүүс: Дээгий | 
Хийлч Дээгий цэнхэр дэлгэцээр ”секс хичээл” заав

Нэгэн үе чармай нүцгэн хийл тоглож, олны анхаарлыг татаж, нилээдгүй шүүмжлэлд өртөөд байсан хийлч Дээгийг рок попынхон “засарсан бүсгүй” гэдэг юм билээ. Учир нь хэний ч санаанд оромгүй шивээс толгойныхоо орой дээр хийлгэж, “Үлэмжийн чанар”-ынхаа клипэн дээр лам хуврага хүний өмнө чармай шалдалсан гээд тэрээр нилээд “сахилгагүйтсэн”. 2008 оноос Америкт амьдарсан тэрээр энэ хугацаанд ханьтай, үртэй болсон. Хувийн амьдралдаа 100 хувь сэтгэл хангалуун байдаг энэ бүсгүй өнгөрсөн амралтын өдрөөр “ТВ9” телевизийн нэгэн нэвтрүүлэгт орж өөрийн сексийн амьдрал болон үзэл бодлын талаар нээлттэй ярилцсан юм. Тэгэхдээ тэрээр хөтлөгчийн асуултанд маш дэлгэрэнгүй бөгөөд зарим хүн бүр алмайрахаар нээлттэй ярьсан юм.

Дээгий хэлэхдээ “Сексийн үед эр, эм хоёр хоёулаа асар тайван, сэргэг байх ёстой. Сексийг ямар үед, ямар орчинд хийж байгаагаас хамаараад байрлалаа зөв сонгох нь чухал. Эмэгтэй хүн ялангуяа өдөр болгон хийдэг ажлаа л хийж байгаа юм шиг санаачлагагүй байж болохгүй. Асар их таашаалыг амсахын тулд биеэ сул тавиад сэргэлэн байх ёстой. Эмэгтэй хүний тэр алга дарамхан газарт маш олон сэрлийн цэг байдаг” гээд л ярьж гарав. Хэдийгээр түүний яриа зарим хүнд таалагдсан ч уг нэвтрүүлэгт уригдсан зарим зочдын хувьд  арай л хэтрүүлчихвүүдээ гэсэн маягтай харж суусан юм.

Н.Хувьзаяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.