МУГЖ И.Одончимэг эмээ болов

2012/01/24
Share |
Хүмүүс: И.Одончимэг | 
МУГЖ И.Одончимэг эмээ болов

Монголын Драмын тайзнаа "Ромео, Жульетта хоёр" жүжигт тоглон шилдэг эмэгтэй дүрийн шагналыг авч байсан, өдгөө "Х-Түц" хамтлагийн найруулагч бөгөөд жүжигчин, МУГЖ И.Одончимэг саяхан залуу амрагаасаа үрийн зулай үнэрлэж гэр бүлийн аз жаргалд халуухан умбаж байна.

Эрхэм жүжигчний баяр дээр баяр нэмж түүний анхны нөхөр жүжигчин, сэтгүүлч Н.Зоригоотой сууж байхдаа гаргасан 21 настай охин нь мөн сарын дараа охин төрүүлж бөөн баяр болжээ.

Энэхүү тэмдэглэлт баяр баясал давхцаж эрхэм Гавьяат маань зээгээ өөрийнхөө хажууд байлган хоёр хүүхдээ хамтад нь асран ихэр хүүхэд төрүүлсэн мэт залуу ээжид хүүхэд арчлахыг зааж сургаж байна. Охиноо хүүхэд төрүүлсэнд баярласан жүжигчин Н.Зоригоо баглаа цэцэг барин нэг сар хүрмэгц нь зээгээ эргэж нэр хайрласан сурагтай.

Г.Заяа: wikimon

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.