Хүмүүс: Knowles Beyonce | |
Амжилтаараа тэрыфгүүлж байсан RnB хамтлагийн гишүүд саяхан ээж болсон хамтлагийн гишүүн асан Биёнсигийнд шинэхэн охиныг нь эргэхээр ирсэн байна. Охидын нэртэй хамтлагт тооцогдож байсан "Destiny`s Child" хамтлагийнхан Kelly Rowland, Michelle Williams, Beyonуe нар 2005 онд тус тусын ганцаарчилсан уран бүтээлээ хийхээр салцгаасан юм. "тэд хэдийгээр тус тусдаа уран бүтээлээ хийж байгаа ч хоорондоо холбоотой байдаг. Тэд саяхан төрсөн Blue охиныг харахыг тэсэн ядан хүлээж байсан гэж тэдний ойр дотныхон английн "The Sun" сэтгүүлд ярилцлага өгчээ. "тэд урьдын адил хүүхдэд дуу дуулж өгч байсан нь урьдын дурсамжаа дурссан сайхан мөч байсан гэж мөн уг сэтгүүлд мэдээлжээ. Blue нь холливиудын алдартай хосууд болох Биёнси Жеи Зи нарын анхны охин бөгөөд дэлхийн интертайнмент ертөнцөд нэрээ үлдээж амжсан юм. тэрээр төрөөд 2 долоо хоног ч болоогүй байгаа ч америкийн биллбордад аль хэдийн өөрийн гэсэн байр суриа аль хэдийн эзлэж чадсан юм. түүний аав Жей Зи охиныхоо анхныхаа уйлах дууг өөрийн охиндоо зориулж бичсэн "Glory" дуундаа оруулж дуулсан нь америкийн чартад дээгүүр байр эзэлж байна. үүгээрээ Блю охин америкийн хитэд байр сууриа эзэлж чадсан хамгийн залуу од болж байгаа юм.