Начны амийг хөнөөсөн цагдаад 10-15 жилийн ял төлөвлөв

2008/05/03
Share |
Хүмүүс:
Начны амийг хөнөөсөн цагдаад 10-15 жилийн ял төлөвлөв

Улсын начин П.Ганбаярын амь насыг хохироосон хэрэгт буруутгагдаад байгаа нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн дөрвөн ажилтанд холбогдох хэргийг нийслэлийн Прокурорт шилжүүлжээ. Уг хэрэгт Эрүүлжүүлэх байрны цагдаа С.Бат-Очирыг гол буруутан гэж үзэж байгаа. Түүнд Эрүүгийн хуулийн 91 дүгээр зүйл ангиар зүйчлэн 10-15 жилийн хорих ял төлөвлөөд байгаа гэнэ. Хавтаст хэрэгтэй нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Гэрэлтуяа танилцаж байгаа аж. Мөн хэрэгт холбогдоод байгаа У.Золзаяа, С.Ганзориг, Б.Цогбадрах нарт эрх мэдлээ хэтрүүлэн, бүлэглэн хүний биед хүнд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр хоёр хүртэлх жилээр хорих ял төлөвлөжээ.

Эх сурвалж: Өнөөдрийн монгол

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.