Ам чангатай МУГЖ Д.Сосорбарам ВХ-ийг үнэлэв

2012/01/26
Share |
Хүмүүс: ВХ |  Д Сосорбарам | 
Ам чангатай МУГЖ Д.Сосорбарам ВХ-ийг үнэлэв

МУГЖ Д.Сосорбарамыг анд найз нь нар нь “Манай хүн их уншдаг. Их бясалгадаг. Оюуны их бядтай. Тэр хэрээрээ аархаж омгорхож амьдардаг” хэмээн үнэлдэг юм билээ. UBS TV-ийн саяхан амжилттай зохион байгуулагдсан “To be or not to be” нэвтрүүлгийн шүүгчээр ажиллахдаа хатуугаас хатуу шүүгч нарын нэг байсан гэдгийг монгол түмэн харсан. Ер нь ч энэ хүний тухай манайхан сайн мэднэ. Ам чангатай Со гавьяат удахгүй тоглолтоо хийх гэж байгаа дуучин ВХ-ийг жигтэйхэн их тоож, магтсан байна.

Тэрээр түүний тухай “ВХ гэж нэрээ их зөв бодож өгсөн юм болов уу гэж боддог. Боломжийг алддаг хүн байдаг. ВХ бол боломжоо алдаагүй залуу. Үүгээр нь би тоож явдаг юм. Түүний дуунууд залуусын хүсэл мөрөөдөл, ирээдүйн зорилго өөд аваачсан, зөв байхын тухай, өөдрөг байхын тухай дуулдгаараа их таалагддаг шиг байгаа юм” хэмээн үнэлжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.