МУГЖ Т.Ариунаагийн лааны тосон баримлыг уурхайн эзэн өвөрлөгч эр өндөр үнээр авчээ

2012/01/26
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
МУГЖ Т.Ариунаагийн лааны тосон баримлыг уурхайн эзэн өвөрлөгч эр өндөр үнээр авчээ

Дэлхийн супер оддыг лааны тосоор ав адилхан хийж, үзмэр болгон олны хүртээл болгодог музей Английн Лондон хотод байдаг. Энэ талын бизнес ч хүчээ авч дэлхийн томоохон хотуудад ч салбарууд нь байгуулагдсан. Өөрийнхөө шүтэн биширдэг оддыг ойрхноос харж, барьж, тэр ч байтугай тэвэрч, хамт зургаа авахуулах мөрөөдөл өнөө цагт дэлхий нийтийн өвчин болоод байгаа гэхэд хилсдэхгүй. Үүнийг нарийн тод ажигласан Дүрслэх урлагийн сургуулийн барималчны анги төгссөн нэгэн уран бүтээлч залуу Монгол Улсын Гавьяат жүжигчин “эрос” хатагтай Т.Ариунааг “Утасны чинь дугаар” дууны клипэнд оролцсон хувцас, парик бүхий байдлаар нь лааны тосоор урлажээ.

Энэ чимхлүүр ажилдаа тэрбээр гурван сарыг зарцуулж, “Мон-Лаа” компанид чамгүй орлого оруулсан гэнэ. Гэхдээ энэхүү зардлаа тэрбээр өөрийнхөө хашаа, байшинг ломбарданд тавин байж босгосон сурагтай.

Түүний бүтээсэн Гавьяат Т.Ариунаагийн тосон лаа баримлыг найз нөхөд нь үзээд уулга алдсаны сацуу Өвөрмонголын нүүрсний нэгэн томоохон ордыг эзэмшдэг залууд зуучлан ярилцаж, тохиролцсоны үндсэн дээр өндөр үнээр заржээ. Өвөрлөгч эр анх энэ баримлын гэрэл зургийг нь үзчихээд “Чи миний шүтээн Ариунааг таньдаг юм уу?” хэмээн тосон лаан баримлыг амьд юм шиг андуурчээ. Үүнээс санаа авч зуучлагч залуу “Танд Ариунааг зарж болно ш дээ” хэмээснээс энэхүү бизнес хийгдэх болсон байна. Ер нь Өвөрмонголд Ар Монголын рок, попчдын дуу хуур ихээхэн алдартай бөгөөд болж өгвөл компани, пүүсүүд тэднийг өндөр үнэ төлөн байж нутагтаа тоглуулах сонирхол маш их байдаг аж. Энэ сонирхлоос үүдэлтэй дээрх Т.Ариунаагийн баримал өвөрлөгч залуугийн албан өрөөнд бишрэн шүтэгдэж залаатай байгаа сурагтай.

Ө.хэмх wikimon

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.