Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсөн үү

2012/01/26
Share |
Хүмүүс: Хулан | 
Жүжигчин Хулан хамтлагаасаа хөөгдсөн үү

Жүжигчин мэргэжилтэй царайлаг бүсгүй сүүлийн үед тайзнаа нэг их харагдахгүй болжээ. “Х-Түц” хамтлагт хэсэг харьяалагдаж явсан жүжигчин бүсгүй сүүлийн үед таг чиг болсонд фенүүд нь асууж, сураглаад сүйд болох нь.

Жүжигчин бүсгүй хэсэгхэн зуур “Х-Түц” хамтлагийн жүжигчин Бархүүтэй хамт Мобикомын рекламанд тоглоод нэлээд зав муутайхан цэнхэр дэлгэцээр үзэгдэх болсон байсан. Харин түүнээс хойш нэг их тайзнаа ч үзэгдэхгүй, цэнхэр дэлгэцээр ч харагдахгүй байсанд сүүлийн үед үзэгчид нэлээд эрж сурах болжээ.

Тэгтэл энэ зуур түүнийг хошин шогийн “Х-Түц” хамтлагаасаа хөөгдсөн гэх мэдээлэл цацагдсан. Хулангийн хамтлагаасаа гарах болсон шалтгаан нь ч мэдээж хэрэг, клип, рекламны урилгад дарагдсантай ч нэг их холбоогүй бололтой дог.

Хамтлагийнхан дундаа хэн нэгэнтэй жиг ургуулснаас болж “Х-Түц”-ээс явахад хүрсэн гэх яриа мэр сэр гарч байгаад дарагдсан гэх юм билээ. Тус хамтлагийнхны хувьд уг нь хамтлаг дотроо хайр дурлалын харилцаа үүсгэж болохгүй гэсэн дүрэмтэй ч тус хамтлагаас гурвын гурван хос төрсөн тул арга буюу “Х-Түц”-ийн захирал Онон саяхан хамтлагийнхандаа шинэ журам мөрдөх болсныг сануулсан гэдэг. Азгүйтэж жүжигчин Хулан шинэхэн журмаа зөрчин хамтлагаасаа гарах шийдвэрээ тэгсгээд гаргасан гэх мэдээлэл байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.