Д.Долгорсүрэн заан нууц охинтойгоо амь нэгтэй

2012/01/26
Share |
Хүмүүс: С Долгорсүрэн | 
Д.Долгорсүрэн заан нууц охинтойгоо амь нэгтэй

Улсын заан Д.Долгорсүрэн монгол төдийгүй дэлхийд нэрээ гаргасан аврага хүүхдүүдээрээ бахархаж, бардамнаж яваг нэгэн. Түүнийг хүмүүс Улсын аврага Сумъяабазар, Их аварга Дагвадорж, Улсын начин Сэржбүдээ болон түүнээс гадна нэг охинтой гэдгээр нь мэднэ. Тэгвэл тэднээс гадна дахиад нэг охин байдаг тухай сүүлийн үед сонсогдох болов. Тэр охин нь Сумъяабазар аваргаас дөрвөн насаар эгч бөгөөд Шастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт сувилагч хийдэг гэнэ. Д.Долгорсүрэн заан ч ийм охинтойгоо сүүлд мэдсэн бөгөөд түүндээ ёстой л “амь” байдаг аж. Ойр ойрхон охинтойгоо уулзахаар эмнэлэг дээр нь ирдэг бөгөөд хааяа нэг тус эмнэлэгт хэвтэн алжаал ядаргаагаа тайлдаг гэнэ лээ. Охин нь ч аавдаа анхаарал халамж сайн тавьдаг бөгөөд ирэх бүрд нь “эрхлүүлдэг” аж. Тэдний энэ харьцааг мэдэх хүмүүс “Аав охин хоёр амь нэгтэй” хэмээн шагшин ярьдаг юм билээ.

Н.Хувьзаяа

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.