Дани улсын гүнж Marie охин төрүүллээ

2012/01/27
Share |
Хүмүүс:
Дани улсын гүнж Marie охин төрүүллээ

Өнгөрсөн мягмар гарагт буюу 1 дүгээр сарын 24 нд Копенхагены Ригсхоспиталд дани улсын гүнж Мари төрж охинтой боллоо. Хааны гэр бүлийн шинэхэн гишүүн орон нутгийн цагаар өглөөний 8.27 минутанд 2930 грам жинтэй,49 см өндөртэй мэндэлжээ. Ханхүү Ёахимын гэр бүл 3 хүүтэй бөгөөд бага хүүхдээ охин төрсөнд тэд маш их баяртай байна. ханхүү Joachim болон гүнж Marie-ийн хувьд шинэхэн төрсөн охин нь тэдний анхны хүү Хенрикийн дараа мэндэлсэн 2 дахь хүүхэд нь юм. Ханхүү Joachim нь өмнө нь Alexandra von Frederiksborg гэрлэж байсан бөгөөд тэд Nicolai, Felix гэдэг 2 хүүтэй. Өнгөрсөн 8 дугаар сард ханхүү эхнэрээ хөл хүндтэй болсон тухай албан ёсоор мэдэгдсэн бөгөөд энэ үеэрээ хүү нараасаа гадна охинтой болох маш их хүсэлтэй байгаагаа мэдэгдэж байсан. Харин одоо данийн ханхүү болон тэдний ар гэрийнхний хүсэл ийнхүү биелэгдэж байгаа юм. Даничууд шинэхэн мэндэлсэн гүнжхэний нүүр царайг харахыг тэсэн ядан хүлээж байна.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.