Шинэхэн Гавьяат С.Бархас цолоо угаах дарамтанд оржээ

2012/01/27
Share |
Хүмүүс:
Шинэхэн Гавьяат С.Бархас цолоо угаах дарамтанд оржээ

1980-аад онд Барилгачдын соёлын ордны дэргэд байгуулагдсан "Өргөө" хамтлагийг Монголын үе үеийн залуучууд шүтэн биширч ирсэн бөгөөд дуунуудыг нь одоо ч дуулсаар явна. Монголын рок, попын урлагт 30 жил үнэнч явсан тус хамтлагаас хамгийн анх хамтлагийн ахлагч, хөгжмийн зохиолч И.Болоож Гавьяат болж, хөлгүй их найр хурим үүсгэн баясч байсан билээ. И.Болоож Гавьяат булган сүүл дагуулан оны өмнөхөн хамтлагийн дуучин С.Бархас мөн энгэртээ Гавьяатын шар тэмдэг гялалзуулсан.

Хэзээ ч бичлэг тавьж, ам барьдаггүй, амьдаараа дуулна гэж ярьдаг дуучин С.Бархас үнэхээр ч шинэ залуу дуучдын хувьд үлгэр домог болохоор авьяаслаг уран бүтээлч билээ. Баянзүрх дүүргийн нутагт байрлах хуучин "Жанжны клуб"-ын даргаар томилогдож найман жил гаран ажилласан тэрбээр ажлын бус цагаар "Брой Хаус", "Туул ресторан"-д оройдоо дуулж давхар бизнес хийн дажгүй амьдарч явна. Он гарсаар түүний фэнүүд болон танилууд Гавьяатын цайллагаа хэзээ хийх талаар байнга асууж шалгаах болсноос тэрбээр хэзээ, хаана, хэдэн төгрөг зарцуулан цайллагаа хийх талаар дотно найзуудтайгаа зөвшилцөн ярилцаж явна.

А.Дохио (www.wikimon.mn)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.