Хятад хоолны газрууд ялзарсан байцаагаар иргэдэд үйлчилж байжээ

2008/05/03
Share |
Хүмүүс:
Хятад хоолны газрууд ялзарсан байцаагаар иргэдэд үйлчилж байжээ

Сүүлийн үед манай улсад гадаадынхан олноороо ирж хоолны газар, ресторан, баар, зоогийн газар ажиллуулах болсон. Зарим нь чанарын шаардлага хангахгүй бүтээгдэхүүнээр хоол үйлдвэрлэж монголчуудын ходоодыг хордуулж байна. Саяхан хятад зоогийн газрууд үхрийн гүзээг химийн бордоогоор зумлан хоол хүнс бэлтгэж байсан нь илэрсэн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас саяхан Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр дээр байрлах хятад болон солонгос хоолны газруудад шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтаар маш олон зөрчил илэрсэн байна. Энэ талаар хүнсний эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч Г.Бороос тодрууллаа.

-Гадаадын иргэд манай улсад нийтийн хоолны газар ажиллуулах эрхзүйн орчин байдаг уу. Энэ талаар тодруулахгүй юу?
-Манай улсад түр оршин сууж байгаа гадаадын иргэдэд нийтийн хоолны газар ажиллуулах эрх байдаггүй.
-Нийслэлийн хэмжээнд байдаг хятад болон солонгос хоолны газруудын эзэд нь ихэвчлэн гадаадын иргэд байдаг шүү дээ?
-Тухайн ресторан, баарыг ажиллуулж байгаа гадаадын иргэд өөрсдийнхөө нэр дээр тухайн байгууллагын үйл ажиллагааг явуулах эрх авдаггүй. Харин монгол хүний нэр дээр үйл ажиллагаа явуулах эрх авчихсан байдаг.
-Саяны шалгалтаар ямар ямар зөрчил илрүүлсэн бэ?
-Чингэлтэй дүүрэгт арав гаруй хятад, солонгос хоолны газар байдаг. Тэдгээрт шалгалт хийсэн. Энэхүү шалгалтаар эрүүл ахуйн шаардлага хангахгүй нөхцөлд үйлчилгээ эрхэлж байсан “Ар хорчин” , “Тэнгэрлиг орчин”, “Шин яа”, “Минь Хау шин”, “Ганган үйлс” зэрэг газруудын үйл ажиллагааг зогсоож, холбогдох хууль тогтоомжийн дагуу 850.000 мянган төгрөгийн торгууль ногдуулсан.
-Хятад, солонтос хоолны газруудын аль нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байсан бэ?
-Шалгалтад хамрагдсан хоолны газруудаас хятад хоолны газар хамгийн их зөрчилтэй байсан. Солонгос хоолны газрууд хятад хоолны газруудаас арай бага зөрчилтэй гарсан. Ихэнх хоолны газрууд нь орон сууцны нэг давхарт байрладаг бөгөөд агааржуулалтын хоолойг гаргахдаа илүүдэл утааны хэмжээг тооцоолж гаргаагүйгээс болж тортог, хиншүү, уур их хэмжээгээр үүсч тухайн үйл ажиллагаа явуулж байгаа хоолны газруудад сөргөөр нөлөөлөхөөс гадна оршин суугчдын эрүүл мэндэд муугаар нөлөөлж байсан зөрчил цөөнгүй гарсан.
-Хүнсний бүтээгдэхүүний тухайд?
-Хоолны газруудын хоол, хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хангаж буйг шалгахад, түүхий эдийн 65 хувь нь дүгнэлттэй боловч хоол амтлагч болон өндөгний шинжилгээний бичиг байхгүй. Хоол, хүнсний зүйлийг технологийн дагуу хадгалдаггүй, түүнчлэн түүхий, болсон бүтээгдэхүүнийг хольж хадгалдаг зөрчил илэрсэн. Шалгалтын явцад 1200 ширхэг өндөгний борлуулалтыг зогсоож, ялзарч муудсан даршилсан 25 кг байцааг устгасан.
-Хятад хоолны газрын тогооч нар мэргэжлийн бус хүмүүс байсан гэв үү?
-Хятад, солонгос хоолны газарт ажиллаж байгаа тогооч нар нь мэргэжлийнх гэх боловч мэргэшсэн байдлыг нь шалгахад албан ёсны баримт бичиг байхгүйгээс гадна хоол хүнс болон эрүүл ахуйн мэдлэг нь хангалтгүй байсан. Мөн ажилчид нь ариун цэврийн шаардлага хангаагүй, хир буртагтай хувцастай иргэдэд үйлчилж байсан. Энэбайдлаас харахад цаашид ази үндэсний хоолны газруудын ажлын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангуулахын тулд нэлээд дорвитой ажлуудыг холбогдох газруудтай хамтран ажиллаж зохион байгуулах шаардлагатай байна.

Эх сурвалж: Монголын мэдээ

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.