“М-Си-Эс-ийн зуух дэлбэрлээ” гэж шоуддаг болжээ

2012/01/30
Share |
Хүмүүс:
“М-Си-Эс-ийн зуух дэлбэрлээ” гэж шоуддаг болжээ

Нийслэлийн зарим хорооны иргэд “утаагүй” зуух хэрэглээд дөрвөн ч сарыг өнгөрөөжээ. Өнгөрсөн хугацаанд энэ зуухны үр өгөөжийг нь таньсан хүмүүс дулаан, тохитой өвөлжиж байгаагаа сайрхан ярьж байхад зарим нь шинэ авсан зуух нь дэлбэрч гэнэ, утаагүй зуухтай пийшин нь задарчээ гэхчлэн худал, сөрөг мэдээлэл гаргах болсон нь өнөөх бурууг бусдад тохох дуртай хүмүүст сайхан шалтаг болсон бололтой. Үнэн хэрэгтээ зуух дэлбэрсэн гэх тохиолдлуудыг нягтлаад үзэхээр “утаагүй” зуухнаас болсон шалтгаан огт байхгүй байгааг мэргэжлийн хүмүүс нь хэлж байсан. Харин “Өлзий”, “Хас” зуух нь пийшин голдог учраас удчихсан юмуу муу пийшинд угсрах боломжгүй байдаг ч аливаа юмыг монголчлох дуртай иргэд хуучин пийшиндээ дур мэдэн буруу холбосноос зуух нь биш пийшин нь дэлбэрсэн тохиолдол гарсан аж. Эндээс үзэхэд үнэндээ пийшингээ дэлбэлж байдаг иргэдийн буруу хэрэглээнээс үүдэн энэ мэт гарз, хохирол гараад байгаад анхаарах хэрэгтэй. Хууль хяналтынхан ч ингэж дүгнэх юм билээ.

Харин одоо буух эзэнтэй, буцах хаягтай гэдэг шиг хуучин зуухтай, иргэдийн өөрсдөө барьсан ханан пийшин нь эвдэрч, задрахад хүртэл “М-Си-Эс-ийн зуух дэлбэрлээ” гэж шоуддаг болсон бололтой. Сенсаацилах дуртай улсад “Доржийн пийшин дэлбэрсэн гэнэ” гэж ярих нь хэнд ч сонин биш тул ийнхүү М-Си-Эс-ийн зуух болгон ярих болсон гэнэ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.