Д.Бекхэм дахин хоёр охинтой болохыг хүсэв

2012/01/30
Share |
Хүмүүс:
Д.Бекхэм дахин хоёр охинтой болохыг хүсэв

Лос-Анжелес хотод өнгөрсөн долоо хоногт ЮНИСЕФ-ийн элч төлөөлөгч нарын бяцхан уулзалт болжээ. Уулзалтад “ЛА Галакси” клубийн тоглогч Дэвид Бекхэм болон өсвөр насныхны шүтээн дуучин Селена Гомез нар оролцсон байна.
Д.Бекхэм тэнд гурван хөвгүүнээ дагуулж очсон байна. Тэрбээр 19 настай дуучин охинтой ярилцаж, хүмүүнлэгийн үйлсийнхээ талаар санал бодлоо хуваалцжээ. Селена Гомез Өмнөд Америкаар аялан тоглолт хийснийхээ дараа ЮНИСЕФ-д 200 мянган ам.доллар хандивласан байна.

“Телеграф” сонины сурвалжлагч Дэвидээс охиных нь талаар асуутал “Магадгүй Харпер ирээдүйд Селена Гомез шиг дуучин болохыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хүртэл маш их хугацаа байна” гэв. Мөн тэрбээр “Би гурван хүүтэй. Бас гурван охинтой болохыг хүсдэг. Миний бодлоор одоо хоёр охин дутуу” хэмээжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.