Хүмүүс: ВХ | |
Бүрх малгай, нүдний шилээр гангардаг байсан ВХ стиль, имиджээ өөрчлөн, шинэ уран бүтээлдээ шамдаж, бас ч үгүй тун удахгүй тоглолтоо хийх гэж байна. Түүний дуу залуусын дунд хит болж, тэднийг үргэлжид сайн сайханд уриалж байдаг нь рок попынхныхоо дунд өндөр үнэлгээг авахад хүргэдэг гэдэг.Харин тэрбээр одоо тоглолтынхоо бэлтгэл ажилд шамдан ороод байгаа бөгөөд түүний эхнэр ч мөн ажлаасаа чөлөө аван нөхрийнхөө тоглолтын бэлтгэлд анхаарч, зөвлөхөөр нь ажиллаж байгаа аж. Түүний бүжигчин гэргий Үен бүжигчдийнх нь хувцаслалт, хөдөлгөөн гээд л олон зүйлийг амжуулж байгаа гэсэн шүү. Ямартай ч ирэх сарын 2-3-нд болох ВХ-ийн тоглолт халуухан бас өвөрмөц болох байх гэсэн хүлээлт фэнүүдийнх нь дунд үүсээд байгаа гэнэ билээ.