Д.Болд: Төрийн соёрхолт авахдаа үнэхээр санаа зовсон

2012/01/31
Share |
Хүмүүс: Цахиа Элбэгдорж |  Д Болд | 
Д.Болд: Төрийн соёрхолт авахдаа үнэхээр санаа зовсон

Дуучин Д.Болд SBN телевизээр Өөдөөгийн хөтөлдөг хөгжмийн нэвтрүүлэгт уригдан оролцож ярилцлага өгсөн юм. Тэрбээр “Дөрвөн улирал” хэмээх шинэ клипээ үзэгчдэд хүргэсэн. Цомгоо ч худалдаанд гаргажээ.

Хөтлөгч Өөдөө түүнээс “Төрийн соёрхолт шагнал авахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан. Ер нь хүмүүсийн эсрэг тэсрэг санал 50:50 хувьтай  байсан байх. Өөрийн тань байр суурийг сонсоё” гэсэн юм. Дуучин Д. Болд “Төрийн соёрхолт шагнал гардуулахад хүмүүс янз бүрээр хүлээж авсан байх. Ер нь аливаа зүйлийг эерэг,  сөргөөр эсвэл сайн муугаар хүлээж авдаг нь энэ ертөнцийн жам.

Би төрийн соёрхолт шагнал авахдаа үнэхээр санаа зовсон. Бас маш их баярласан.
Монгол поп урсгалыг гаргаж хөгжүүлж байгааг маань үнэлсэн гэж бодож байна.
Монголчууд бидний хамгийн үнэ цэнэтэй зүйл бол язгуур урлаг, түүх, зан заншил, соёл юм.
Монгол поп урсгалыг Азийн зах зээлд, дараагаар нь дэлхийд таниулахсан гэж боддог.

Монгол Улсын Ерөнхийлөгч Төрийн соёрхолт хэмээх төрийн өндөр дээд шагналыг олгосон тэр мөч миний амьдралын мартагдашгүй сайхан үе. Цаашид монгол поп урсгалыг хөгжүүлэхийн төлөө их зүйл хийнэ гэж бодож байгаа” гэж хариулна лээ.
Харин гэр бүлийнхээ тухай яриач гэхэд” Би яахав хувийнхаа зүйлийг дэлгэж болно оо. Харин гэр бүлээ маш их хайрладаг болохоор тэднийхээ, нандин зүйлийнхээ тухай дэлгээд баймааргүй байна. Миний том охин Эгшиглэн сургуульдаа яваад л. Хүү Энэрлин энэ жил сургуульд орно” гэв.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
0000 болдын энэ авсан шагнал манай ерөнхийлөгчийн 21р зууны хамгийн тэнэгшийдвэр байсан.Зууны тэнэг шийдвэр гэж түүхэнд үлдэх байх аа.Одоо тэр Монгол поп хэн дуулаад байна.дэлхийд ч биш Азид ч биш Монголд ч биш, Зөвхөн Болд л гуншиж дуулах юм даа. Түүнийг нь хэн ч сонсохгүй. Тэгэж байхаар Харангад өгсөн бол төрийн шагналт хамтоаг гарах байлаа. Болд буцааж өгөөд нэрээ цэвэрлэх хрэгтэй.........
IP:112.72.13.68  2015-08-10 17:31:40
olzmjlpbx 65jhJApbmtksaltbem, [url=http://artwyfcfmneg.com/] artwyfcfmneg[/url], [link=http://jrulykkjlaey.com/ ]jrulykkjlaey[/link], http://qcrgmeltdhex.com/
IP:31.184.238.9  2017-05-13 03:46:13
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.