Сүүлийн үед инфляци огцом нэмэгдсэнтэй холбогдуулж сангийн сайд Ч.Улааны тайлбарыг сонирхов.

2008/05/03
Share |
Хүмүүс: Чүлтэм Улаан | 
Сүүлийн үед инфляци огцом нэмэгдсэнтэй холбогдуулж сангийн сайд Ч.Улааны тайлбарыг сонирхов.

Сүүлийн үед инфляци 20 хувьд хүрсэн талаар нилээн яриа гарч байна. Эдийн засагчид, УИХ-ын гишүүд Засгийн газрыг үүнд буруутай гэсэн тайлбаруудыг хийгээд байгаа. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Энэ он гарсаар инфляци 7.9 хувьтай л байгаа шүү дээ. Сүүлийн 12 сарын дүнгээр бол 20 хувь руу ойртож очиж байгаа нь үнэн л дээ. Үүнийг юунаас болов гэдэг шалтгааныг холоос эрэх хэрэггүй. Ноднин жилийн сүүлийн хагасаас хойш дэлхий дахинд ийм хандлага бий болсон. Өнөөдөр нефтийн үнийг хар л даа. Ноднин жил ямар байлаа. Одоо үндсэндээ хоёр дахин нэмэгдсэн байна. Нэг баррель нефтийн үнэ 120 доллар хүрчихсэн явж байна. Түүнийг дагаад улаанбуудай, гурилын үнэ дэлхий дахинд нэмэгдсэн. Сүүлийн гурван жил хүнсний бүтээгдэхүүн дэлхий дахинд нэмэгдсээр байгаа. Харин сүүлийн нэг жилийн дотор 50 хувиар нэмэгдсэн байна. Тиймээс манайд үнэ нэмэгдэж байгаа бодитой хүчин зүйл бол энэ яах аргагүй мөн. Имфляци манайхны үйл ажиллагаанаас хамааралгүйгээр гаднаас импортлогдон орж ирж байна. Дээрээс нь бидтэй холбоотой бас хүчин зүйлүүд байгаа. Бид ноднин жил хэдий хэмжээний ургац хурааж авсан билээ. Үр тариа, гурилынхаа хэрэгцээний ихээхэн хувийг импортоор авч байна. Нөгөө талаар дотоодод хэрэглээ их түргэн хурдацтай өсч байна. Энэ байдалтай холбоотой дотоодын зах зээл дээр бусад үнэ өсөх хүчин зүйлүүд гарч байна. Засгийн газар үнийн өсөлтийг саармагжуулахын төлөө л ажилласан. Засгийн газар өнгөрсөн оны 11-р сарын сүүлээр байгуулагдаад үнийн өсөлтийг саармагжуулах тогтворжуулах хөтөлбөр гаргасан. Бие даасан бодлого гаргаж ашигтай ажиллалаа. Үнийн өсөлтийг тогтворжуулах зөвлөл байгулсан. Зөвлөлөөр даргаар сангийн сайд миний биеа томилогдож үндсэндээ таван сар ажиллаж байна. Энэ хугацаанд аль болох үнийн хэт өсөлт гаргахгүйн тулд бид онцгой анхаарсан. Ингээд аваад үзэхэд нефть бүтээгдэхүүний үнэ өдөр, сараар өсч байна. Тэгэхэд бид нефть бүтээгдэхүүнийг өнгөрсөн оны 11-р сарын үнээр 3-р сарын 15 хүртэл мөрдлөө. Сая 3-р сарын 15-наас нэг сарын үнээр мөрдөж байна. Тэгэхээр дөрөв, таван сарын хугацаанд үнийн өсөлтийг сааруулж засгийн газраас 20 орчим тэрбум төгрөгний хөрөнгө зарцууллаа.

-Монгол банкнаас ихээхэн хэмжээний бэлэн мөнгөний нийлүүлэлт хийснээс болж инфляци өссөн гэж эдийн засагчид яриад байна л даа. Энэ талаар?

-Инфляцийн өсөлтөнд нөлөөлдөг үндсэн хүчин зүйлүүд бол олон. Гаднаас орж ирж байгаа хангамж нийлүүлэлтийн байдал, нөгөө талаар гүйлгээнд байгаа мөнгөний нийлүүлэлт зайлшгүй холбоотой. Мөнгөний нийлүүлэлт өнгөрсөн жил нилээн хурдтай нэмэгдсэн. Мөнгөний нийлүүлэлт юунаас болоод нэмэгдэв гэдгийг судлах юм бол бас нилээн асуудал байна. Ноднин жил “Бүтээн байгуулалт хөрөнгө оруулалтын жил” байсан. Хөрөнгө оруулалтын хэмжээ өмнөх оноосоо хоёр дахин нэмэгдсэн. Үүнээс шалтгаалаад зайлшгүй гүйлгээнд байх мөнгийг нэмэгдүүлэх шаардлага бий болсон байгаа. Нөгөө талаас эрэлт ингэж өндөр хурдтай өсч байгаа бол эргээд нийлүүлэлтэндээ сөрөг нөлөө үзүүлж байна. Хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Үүнтэй холбоотой барилгын материал ч хэрэгтэй болно. Гэтэл барилгын материалын хангамж тэр шаардлагатай хэмжээнд хүрч чадахгүй байна шүү дээ. Төмөр замын тээвэрлэлт нь хүрэхгүй байна, хил, гаалийн боомтын хүчин чадал хүрэхгүй байна. Үүнээс болоод бараа материал замдаа саатдаг. Үүнээс шалтгаалаад барилгын материалын үнэ өсдөг, тэр нь эргээд орон сууцны үнэ дээр ирж орон сууцны үнийг өсгөдөг. Тэгээд эргээд инфляцид нөлөөлдөг. Ийм бодитой хүчин зүйлүүд байна. Тиймээс маш нарийн бодлого явуулахгүй бол өнөөдөр зөвхөн инфляцийг таван хувьд бариарай гэж зорилт дэвшүүлээд энэ хэрэгжихгүй л дээ. Бид цалин, тэтгэврийг нэмлээ. Нэг жилийн дотор хоёр дахин нэмчихлээ. Тэгэхээр энэ чинь эргээд л эргэлтийг л бий болгож байна. Эргэлт явж байгаа тохиолдолд эргээд өөрөө үнийн өсөлтийг араасаа заавал дагуулдаг. Тиймээс бодитой хүчин зүйлүүд ч байна мөн бодит бус хүчин зүйл ч байна.

-Бодит бус хүчин зүйл гэхээр юу байхав?

- Далимдуулдаг, үнийг хөөрөгддөг, олон шат дамжлаг болгон дээр нэмэгдэл авдаг. Жишээ нь махны үнэ малчдаас хэдээр авч байгаа билээ, 1800 төгрөг. УБ-т энүүхэн Шар хөвийн дөрөлжөөс дэлгүүр, зах хүрэх хооронд л 1000 төгрөгөөр нэмэгдэж байна. Тэр хооронд л тэр махны ченжүүд өнөө л захын элдэв төрлийн хураамжууд нийлээд л үнийг хөөргөдөж байгаа юм. Тиймээс ийм хүчин зүйлүүдийг ялгаж, салгаж ойлгон тэрэнд нь тохирсон бодлого явуулахад л засгийн газар анхаарч байна.

-Төгрөгийн валюттай харьцах ханш өөрчлөгдснөөс инфляцид нөлөөлсөн тал бий юу?

-Хэрвээ төгрөгийн валюттай харьцах ханш унавал инфляцид нөлөөлнө. Сүүлийн саруудад Монголбанк нэлээн хатуу бодлого явууллаа шүү дээ. Мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого явуулж байна. Энэ маань цаанаа очоод монгол төгрөгийн ханшийг чангатгах арга. Долларын эсрэг монгол төгрөгийн ханшийг чангаруулах бодлого юм. Сүүлийн хоёр сарын статистикийн аваад үзэх юм бол бага ч гэсэн төгрөгийн ханш тогтвортой байж цаашид чангарах тал руугаа явж байна. 1180 хүрсэн ханш өнөөдөр 1160 хавьцаа байна аа даа.Тэгэхээр энэ бол монгол төгрөгний ханш чангарах тал руугаа байна гэсэн үг.

-Долларын ханш унаж байгаатай холбоотой монгол төгрөг ханш давхар унаад байгаа юм биш үү?

-Долларын ханш бусад валюттай харьцуулахад унасан. Жишээ нь манай төгрөгийн доллартай харьцах ханш хэдийгээр тогтвортой байгаа ч доллараа дагаад евротой харьцахад монгол төгрөгний ханш унаж байгаа хандлага бол байна. Энэ бол бодитой байгаа. Харин сүүлийн нэг долоо хоногийн хугацаанд долларын ханш еврогийн эсрэг чангарах ийм үйл явц ажиглагдаж эхэлж байна.

-Хоёр хөрш маань доллартай харьцах харьцаагаа чангатгаж байна. Монгол улс хоёр хөрштэй зэрэгцээд доллартай харьцах ханшаа чангатгаж болдоггүй юм уу?

-Бодлого тодорхойлох, түүнийг тунхаглах бол амархан шүү дээ. Бодлогыг хэрэгжүүлэхэд амаргүй. Монголын энэ жижигхэн эдийн засгийг хоёр том орны эдийн засагтай харьцуулах юм бол хөнгөн гоомой юм болно л доо. Тиймээс хүчээр ханшийг чангаруулах нь үр ашиггүй. Энүүхэн жаахон хугацаанд тогтвортой байлгахын тулд авч хэрэгжүүлж буй мөнгөний бодлого маань эргээд амьдрал дээр бас олон асуудал дээр шүүмжлэгдэж байна. Зээлийн хүү нэмэгдэж байна, зээлийн олдоц хомсдож байна. Үүнээс болоод арилжааны банкуудын байдал ч амаргүй болж ирлээ. Тэгэхээр үүнийг маш ухаалгаар, уян хатан, зөв зохицуулахгүй бол зүгээр механикаар огцом, огцом хийж болдоггүй асуудал байхгүй юу.

-Инфляцийг бууруулах, мөнгөний бодлогыг зөв явуулахад Засгийн газраас ямар арга хэмжээ авах вэ?

-Инфляцийг бууруулахад үнийн зохиомол өсөлт гаргахгүй байхыг анхаарахаас өөр арга байхгүй. Сая Засгийн газар үнийн хэт өсөлтөөс ард иргэдээ хамгаалах үйл ажиллагааны төлөвлөгөөг баталлаа. Түүнд маш өргөн хүрээтэй, эдийн засгийн бодлогын бүх талын уялдааг хангаж чадахуйц асуудлуудыг бид тусгасан байгаа. Тэгэхээр инфляцийг барина гэдэг бол зүгээр нэг яриад бүтдэг асуудал биш ээ. Энэ бол маш ухаалаг, маш олон талын үйл ажиллагааны оновчтой уялдаа, зохицуулалтан дээр гарч ирж байгаа. Хэрвээ бид нар үнэхээр инфляцийг зохицуулья гэж бодож байгаа бол хэрэглээг хязгаарлах ёстой. Үр ашиггүй хэрэглээг багасгах ёстой. Аль болох хэмнэх ёстой. Бага зардлаар үр ашигтай ажиллах ёстой. Энэ үр ашиг багатай хөрөнгө оруулалтыг ч зогсоох хэрэгтэй..

-Тийм боломж хэр байгаа вэ?

-Байлгүй яахав. Хэрэглүүлж чадвал бидэнд асар их боломж байна. Нөгөө талаар бараа таваарын хангалтыг сайжруулах ёстой. Зах зээл дээр хомсдол гаргавал инфляци хяналтаас гарна. Тийм учраас хангалттай хэмжээний нөөцтэй болох ёстой. Шатахууны, улаанбуудайн, гурилын нөөц бий болгох шаардлагатай.. Харамсалтай нь өнөөдөр манайд ийм нөөц байхгүй. Тийм учраас энэ хэрэглээн дээр тасалдал гаргачихгүй байх тал дээр л засгийн газа анхаарч байна. ОХУ-аас 100 мянган тонн буудай, 15 тонн гурил авч байна гэдэг энэ хангалтыг л тогтворжуулах гээд ядаад байгаа хэрэг.

-Инфляци өссөнтэй холбогдуулаад зарим улс төрийн хүчин улстөржилт хийх байх. Та энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Өнөөдөр инфляцийг улстөржүүлэх нь утгагүй явдал л даа. Энэ бол бодитой явж байгаа эдийн засгийн үйл явц. Хүмүүс түүнийг хариуцлагатайгаар үнэлж дүгнэх хэрэгтэй. Улстөрийн хүчнүүд хариуцлагатай хандах хэрэгтэй. Өнөөдөр хэн нэгэн хүн хэтэрхий муу ажиллаж байгаагаас болоод инфляци өсөөд байгаа юм биш. Тэр тусмаа засгийн газар муу ажилласнаас имфляци нэмэгдээгүй. Дэлхий дахинд өсч байгаа энэ өсөлтийг яах гээд байгаа юм. Үүнийг ард иргэддээ ил тод хэлэх хэрэгтэй. Ер нь ойрын үед засгийн газар энэ үнийн өсөлт дээр ард иргэддээ үнэн бодитоор маш тодорхой хэлье гэж байгаа. Бид гаднаас юм авахдаа их сайн ажилладаг. Харин дотроо түүнийгээ үр дүнтэй ашиглахдаа бол тааруухан улс шүү дээ. Нөгөө талаас гаднаас авч байгаа юм маань ямар үнэ өртгөөр ирж байгаа билээ гэдгийг тэр болгон анзаарч мэддэггүй. Өөрийн юмыг бол дээд зэргээр харамладаг. Гадны хүний юмыг аль болох бага үнэлж гадуурхдаг. Тэгсэн хэрнээ глобалчилагдаж байгаа энэ дэлхий ертөнц дээр гадны нөлөөнд орохгүй байна гэж бодох нь харалган явдал болно шүү дээ. Энэ их нээлттэй эдийн засагт Монгол орон гадаад бодлогыг их ухаалаг явуулж, гадны хөрөнгө оруулалтыг их зөв дэмжиж хамтран ажиллагч түншүүдийн эдийн засгийн эрх ашгийг ч бас бодолцох ёстой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Canada prescriptions , Www cialis 5mg-usa.com, [url=”http://pharmacy-shippi ng.com/www-cialis-5mg-usa-com/ ”]Www cialis 5mg-usa.com[/url], http://pharmacy-shipping.com/w ww-cialis-5mg-usa-com/ Www cialis 5mg-usa.com,573321, Drugstore canada free shipping, [url=”http://pharmacy-shippi ng.com/drugstore-canada-free-s hipping/”]Drugstore canada free shipping[/url], http://pharmacy-shipping.com/d rugstore-canada-free-shipping/ Drugstore canada free shipping,catgj, Canadianpharmacy cialis, [url=”http://pharmacy-shippi ng.com/canadianpharmacy-cialis /”]Canadianpharmacy cialis[/url], http://pharmacy-shipping.com/c anadianpharmacy-cialis/ Canadianpharmacy cialis,rhod,
IP:46.118.115.181  2015-11-18 07:48:36
qroiyhnfbcz mdBOF8yeqyvluvqpid, [url=http://wartacnhmatk.com/] wartacnhmatk[/url], [link=http://wzbbntqxhkmw.com/ ]wzbbntqxhkmw[/link], http://whzyamayepqt.com/
IP:46.161.9.8  2017-04-09 08:28:41
CharlesTar wh0cd89519 propecia online ciprofloxacin hcl 500 mg buy wellbutrin
IP:46.161.9.51  2017-07-18 06:47:53
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.