Эрчүүдийн мөрөөдлийн бүсгүй болсон “Монголын сайхан бүсгүй” хэн бэ

2012/01/31
Share |
Эрчүүдийн мөрөөдлийн бүсгүй болсон “Монголын сайхан бүсгүй” хэн бэ

 “Хатан Эрдэнэ” холбооноос  зохион байгууллагддаг байсан “Монголын сайхан бүсгүй” шалгаруулах тэмцээнийг ард түмэн одоо ч үгүйлсээр байдаг. Хэдийгээр миссийн гэх тодотголтой тэмцээнүүд олширч, өдрийн нэг мисс төрх нь холгүй байгаа ч тухайн үеийн миссүүдийн хаана нь ч хүрэхгүй байгаагынх биз. Харин тэдгээр миссүүдээс хэн нь хамгийн дуулиантай бас хүү монгол эрчүүдийн мөрөөдлийн бүсгүй байсан талаар ярилцах хэн олон.

Мисс Мичидмаа 90-ээд оны эхээр "Монголын сайхан бүсгүй" болж байсан Мичидмаа бүсгүйн гоо үзэсгэлэн одоо ч янзаараа. Хэдэн жилийн өмнө загварын тайзнаа дахин гарч шуугиан дэгдээж байсныг уншигчид маань тод санаж байгаа байх. Тэрээр Сумъяабазар аваргын гэргий болж олон эрийн зүрхийг шархтай үлдсэн гэдэг. Харин мисс бүсгүйг нэг хэсэг нөхрөөсөө салж АНУ-д амьдарч байгаа гэж дуулдаж байсан ч хааяа нэг баяр ёслолын үеэр нөхрөө чимж олны нүдийг хужирладаг .
Мисс Мичидмаа 90-ээд оны эхээр
Мисс Шүрэнчимэг Монголын сайхан хүүхнүүдийн бас нэг дүр төрх бол Шүрэнчимэг. Бүрэн нүцгэн зургаа авахуулж сенсааци тарьж байсан мисс бүсгүй анх СУИС-ийн байранд одоогийн “МАСК” продакшны жүжигчин Баярмагнайтай үерхэж гар гараасаа хөтлөлцөн гүйж яваад нэрд гарсан ч анхны хайраа доод курсийнхээ охинд алдсан гэдэг. Түүнээс хойш нэг хэсэгтээ карерь хөөж байгаад Германд суралцахаар явсан. Одоо тэрээр Германд гэр бүлийн хамтаар амьдарч байгаа .

Мисс Сансармаа Миссүүд дундаас хамгийн их шуугиан тарьдаг байсан нь энэ бүсгүй. АНУ-аас Монголд суугаа бүрэн эрхт элчин сайд Томас Шерьертэй амрагийн холбоо үүсгэн хоёр хүүхэдтэй Солонгос эхнэрийг нь гээлгэчих шахсан. Сансармаа энэ хэл амнаас зугтаасан уу Шерьерээ дагасан уу АНУ-явж чимээ алдраад байгаа. Хааяа нэг загварын шоунд оролцдог гэж АНУ-д байгаа монголчууд ярьдаг юм билээ.

Мисс Н.Мөнхцэцэг Энэ бүсгүйг миссүүдийн мисс гэдэг. “Сити коффе”-ний сүлжээ рестораны бизнесс эрхэлдэг Мөнхцэцэг бизнес сэтгэлгээ өндөртэй. Нэг хэсэг Монголын билэг танхай дуучин гэгддэг “Харанга” хамтлагийн дуучин Х. Лхагвасүрэнтэй хамтран амьдарч дуучин залуугийн ээжийг хүртэл горьдоон “Нэр нөлөөтэй, олны танил сайхан бэртэй болох нь дээ” гэж үг алдуулж байна удаатай. Гэхдээ Монголын нэртэй дуучин залууг мисс бүсгүй сэтгэлээсээ хайрлаагүй юу эсвэл зүгээр цаг нөхцөөж байсан уу тэгсхийгээд хоёр тийш болж хайр дурлалын хөг нь дууссан. Одоо тэрээр УИХ-ын гишүүн, гишүүд дотроо жилдаа 60 гаруй тэрбум төгрөгийн орлого олдог гэсэн хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн баян гишүүнээр тодроод байгаа Д. Зоригт гишүүний хоёр дахь эхнэр болж үрийн зулай үнэрлүүлээд байгаа.

Мисс Содтуяа Монголын мисс бүсгүй жирийн нэг хэн ч биш залууд гологдон алаг үрээ тэврээд хоцорсон. Гэхдээ тэрээр миссүүд дундаасаа хамгийн дайчин нь байх. Нэвтрүүлэг хийнэ. Дээрээс нь загварын агентлагийн захирал гээд түүнд ажил их байгаа. Нэлээд завгүй мисс бүсгүй маань одоо ээж аав охиныхоо хамтдаа амар тайван амьдарч байгаа. Гадаад дотоод явж Монголын нүүр төрхийг харуулж сайнаар нэр төрөө дуурсгадаг энэ эмэгтэй жирийн бас аз жараглтай гэр бүлтэй байхыг хүсдэг гэсэн.

Мисс Уянгалянхуа Монголын сайхан миссүүдийн отгон нь гэж энэ бүсгүйг тодорхойлдог. "Макс" группын ерөнхийлөгч Ганбаатарын тогооны хүн болж хавийн эрчүүдийг доголон нулимстай үлдээсэн Уянгалянхуа "Монголын сайхан бүсгүй" тэмцээнд хоёр удаа хүчээ үзэж байж алтан эрдэнэ титмийн эзэн болсон. Эхний удаад сувд эрдэнийн титэмтэй хоцорч байжээ. Мөн хоёр ч уран сайхны кинонд дүр бүтээгээд амжсан Уянгаа уг нь телевизийн нэвтрүүлэгч болохыг хүсдэг байсан ч Ганбаад найрагдаад "будаа". Одоо тэрээр “МАХ ТОWER”-ийнхаа зургаан давхарт хувийн компанийн захирал хийн өөрийн гэсэн бизнесийг эхлүүлж нөхөртөө хэр сайн бизнесмэн , сайхан бас ухаалаг эхнэр гэдгийг харуулж суугаа.
Мисс Уянгалянхуа  Монголын сайхан миссүүдийн отгон нь гэж энэ бүсгүйг тодорхойлдог.
Мисс Оюунгэрэл "Олон улсын аялал жуулчлалын мисс" шалгаруулах тэмцээний "Азийн хатан хаан" өргөмжлөлт, "Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон түүний амьдрал тэр чигээрээ л олны анхаарлын төвд байдаг. Тухайлбал “Эко”-гийн Нямдаваа, экс Ерөнхий сайдтай нэр холбогдож дээдсийн таалдаг бүсгүй хэмээх гуншинг зүүх болсон дуулиантай бүсгүй. Моделийнхоо хувьд "топ"-ын зиндаанд явдаг ч "Гоёл" наадам түүнд нүүр өгөөгүй. Түүнд нь гомдсон бололтой Андрей Кимийн агентлагт суралцаж дэлхийд нэрээ гаргана гээд Солонгосыг зорьсон гэдэг. Боловсрол өндөр, англи хэл гаргуун эзэмшсэн тэрбээр Монголд анх удаа загварын цомог гаргаж "топ" эгч нарыгаа уйлуулах дөхсөн удаатай. Тэгэхээр Монголын сайхан бүсгүйчүүдийн томоохон төлөөлөл нь маргахын аргагүй Оюунгэрэл гээд хэлчихэд нэг их буруудахгүй л болов уу. Харин тэрээр өдгөө УИХ-ын гишүүн Бадамсүрэнгийн хүү Бадрахын эхнэр болж байгаа гэх.
Мисс Оюунгэрэл
Мисс Б.Гантогоо “Монголын мисс”- тэмцээнд Японоос ирж оролцож байсан мисс Б.Гантогоог хамгийн материал сайтай мисс гэдэг. Ямартай ч хиймэл давхраа, хөхнөөсөө болж багагүй шүүмжлэлд өртдөг энэ бүсгүй хоосон толгойтой хэмээн элдвээр хэлүүлэх сайхан хүүхнүүдийг эвгүй гуншингаас нь салгасан. Дунд сургуулиа Солонгост төгсч, Японы Нисэхийн академийг төгссөн энэ бүсгүй Солонгосын алдарт Андрей Кимийн загварын агентлагийг төгссөн цөөхөн монгол бүсгүйчүүдийн нэг. Мөн Дэлхийн топ модель шалгаруулах тэмцээний хоёрдугаар байр эзэлсэн Б.Гантогоо 90*55*90 хэмээх биеийн харьцаагаараа олныг алмайруулдаг. Харин өдгөө гадаадад сурч, тунчиг билэгжүү амьдардгийг нь “Ажнай”-н Бат-Эрдэнэтэй холбож ойлгох хүн олон байдаг.

Мисс Хонгорзул Эх орноо төлөөлөн анх удаа "Miss World" тэмцээнд оролцсон Хонгорзул олонд танигдсан цагаасаа л хэл аманд өртөх болсон. Түүнээсээ залхсан уу, яав. Хэдэн жилийн өмнөөс Бээжинд анагаахын чиглэлээр суралцаж буй. Хааяахан амралтаараа эх орондоо ирэх залуу бүсгүйг эргүүлэх эрчүүд мундахгүй олон байдаг ч өөрөө тэрбүр тоодоггүй гэх. Ямартай ч загварын тайзнаа чамгүй олон жил алхаж буй түүнийг энэ жилийн “Гоёлд” оролцох сургаар “отгон топ” болох нь гэсэн яриа хаа сайгүй дэгдээд байсан.Эндээс загвар өмсөгч Хонгорзул аль хэдийнээ “топ”-ын зэрэглэлд хүрчихсэн юм биш үү гэмээр.
Мисс Хонгорзул   Эх орноо төлөөлөн анх удаа
Мисс Гантуяа "Улаанбаатарын мисс", "Монголын сайхан бүсгүй" тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт Гантуяа сүүлийн үед нам гүмхэн байдаг болж. Нэлээд юм болж, хамаг хөлсөө урсгаж байж сайхан бүсгүйн хүслэнт титмээ зүүж байсан санагдана. Дуучин Болдын "Хэрвээ" дууны клипэнд тоглосон ч ард түмний мисс Ариунцэцэгийн зүс, сүрэнд дарагдсан түүнийг олж харсан хүн ховор. Нөхөрт гарсан мэдээлэл л лав дуулдаагүй.
Мисс Гантуяа
Мисс Анун Мисс Анун "Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн мөн л шуугиантай оролцсон бүсгүйчүүдийн нэг. 2008 оны “Miss Mongolia” тэмцээний үндэсний ялагч Ч.Анун, хуучин зууны Монголын мисс Мичидмаа хоёр хамаатны эгч дүүс гэдэг. Сайтар ажиглах юм бол мисс үеэлүүд маань хоорондоо ч нэлээд төстэй. Хоёулаа Монголын сайхан бүсгүй тэмцээний тэргүүн миссийн титэмтэйгээс гадна хоёулаа нэртэй төртэй айлуудын үнэ цэнэтэй бэрүүд юм билээ. Мисс Ануны нөхрийг Төгөлдөр гэдэг бөгөөд “Анод”-ын Гүр-Аранзын хүү юм билээ. Ямартай ч "AIPS" нэртэй Европт алдартай спортын сэтгүүлд сурталчилгааны зураг нь нийтлэгдэж бас л цагтаа шуугиан тарьж явсан. Дэлхийн миссээс ганзага хоосон ирсэн ч эрчүүдийн мөрөөдлийн бүсгүйн нэг яах аргагүй мөн.
Мисс Анун  Мисс Анун
Мисс Сэлэнгэ Бас л "Miss World" тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсоноор олонд танигдсан. Сайхан бүсгүй гэхээсээ илүүтэй моделийнхоо хувьд рейтинг өндөртэй. Монголоос анх удаа дэлхийн алдарт "Fashion TV"-тэй гэрээ байгуулж, хамтран ажиллаж буй чадалтай, авьяаслаг бүсгүй. Хааяа "Fashion TV" үзээд сууж байхад гэрэл зургууд энэ тэр нь гардаг юм билээ. Харин хувийн амьдралынх нь талаар тэр бүр мэдээлэл байдаггүйг бодвол нам гүм амьдралыг эрхэмлэдэг бололтой. Магадгүй тэр Монголын хамгийн өндөр мисс байх. Мөн Монголдоо нэгэн хувийн сургуульд суралцаж байсан ч загварын карьер хөөн гадаадыг зориосон тэрээр мөн л УИХ-ын гишүүн Энхбатын бэр болох гэж буй тухай мэдээ гарсан. А.Санчирмаа.Factnews.mn
 Мисс Сэлэнгэ Бас л
Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.