Хүмүүс: Pitt Brad | Jolie Angelina | |
Олон жилийн турш хамтран амьдарч үр хүүхдэдээ эцэг эх болж яваа холливиудын хүндтэй хосуудын нэг болох жүжигчин 48 настай Brad Pitt найз бүсгүй 36 настай Angelina Jolie –тэй гэрлэхэд бэлэн байгаагаа илэрхийлжээ. Бид энэ хуримаа хийхэд бэлэн байгаа гэж холливиудын жүжигчин энэ жилийн оскарын шагналд ("Moneyball") киноны гол дүрээрээ нэр дэвшиж байгаа холливиудын жүжигчин Брэд Питт америкийн "Hollywood Reporter" сонинд мэдэгджээ.
"энэ бол миний хүүхдүүдийн хувьд маш чухал. Тэд үргэлж биднээс энэ тухай асуудаг. Надад ч гэсэн халуун бүлээрээ хамтдаа байх нь чухал гэж бодогддог. "Анжелина болон Брэд нар үүнээс өмнө ижил хүйстнүүд хоорондоо чөлөөтэй гэрлэх болсон цагт тэд гэрлэлтээ батлуулна гэж ярьцгаадаг байсан юм. "Brangelina" нэрээрээ алдаршсан хосууд ижил хүйстнүүдиг дэмждэг тэдний гэрлэлтийг зөвшөөрдөг юм. Калифорн мужид хэдхэн сар ижил хүйстнүүдийг гэрлэхийг зөвшөөрсөн хууль гаргасан ч ард түмний санал асуулгаар хориглосон байна.