Хүмүүс: Сүхбаатар Амараа | Алтантүрүү | |
Монголчуудын үзэх дуртай нэвтрүүлэгүүдийн нэг бол “Танайд хоноё”. MN25-р суваг телевизээс бэлтгэн хүргэдэг уг нэвтрүүлэгийн онцлог нь нийгмийн янз бүрийн давхрагатай айл өрхүүдэд зочилон хүний амьдралын баяр гунигийг тэгш харуулдагт оршдог. Телевизийнхээ 15 жилийн ойд зориулан уг нэвтрүүлгийн анхны хөтлөгч Алтантүрүү эргэн ирсэн нь “Танайд хоноё”-г улам сонирхолтой болгож байгаа. Телевизийн шилдэг хөтлөгчийн шагнал хүртэж явсан авъяаслаг хөтлөгч, сэтгүүлч залуу өнөөдөр репийн хаан “Хар сарнай” хамтлагийн С.С.Амармандахынд хонохоор болжээ. Үндсэрхэг үзэлтэй Амраагийнх зочидоо зэс аягатай хоол, цай хоол барьж угтдаг бөгөөд орных нь дэр нь хүртэл хас тэмдэгтэй байдаг тухай найз нөхөд нь ярьдаг. Харин энэ бүхнийг та бид удахгүй MN25 телевизээр харах болж байна. Магадгүй удам дамжсан бүжиг дэглээчдийн үе удмаараа залуу харагддагийн нууц энэ орой тайлагдах ч юм билүү.
А.Санчирмаа.Factnews.mn