BX: Гэр бүлийнхээ эзэн байх нь эр хүний үнэт зүйл

2012/02/02
Share |
Хүмүүс:
BX: Гэр бүлийнхээ эзэн байх нь эр хүний үнэт зүйл

ВХ хэмээх этгээд содон нэртэй, өвөрмөц имиджтэй дуучин Батбаатар маань 2008 онд “Му lоvе" нэртэй анхныхаа бие даасан тоглолтыг хийж арэмби стилийн цоо шинэ дуунуудаараа залуусыг байлдан дагуулж ирсэн. Харин одоо хоёр дахь удаагийн Who is ВХ" нэртэй бие даасан тоглолтоороо фенүүдтэйгээ дахин уулзах гэж байна. Түүнтэй уулзаж амьдрал, уран бүтээлийнх нь талаар ярилцсан юм.

 

-Сүүлийн үед хийж буй уран бүтээл, тоглолтынхоо талаар яриагаа эхлэх үү?

 

-Би альбомын дуунууд болон “Who is ВХ”, “Миний ээж” зэрэг нэлээд хэдэн шинэ уран бүтээлтэй болсон. 2012 он гараад уран бүтээлийнхээ нээлт болгож, “Who is ВХ” нэртэй хоёр дахь тоглолтоо өөрийнхөө төрсөн өдрийг тохиолдуулан энэ сарын 2,3- ны өдрүүдэд “UВ раlасе"-т хийнэ. Тоглолтын дараа “Зөв бай” нэртэй альбомаа гаргана. Зөвхөн дуучин ВХ гэдэг талаасаа биш залуучууд руу, нийгэм рүүгээ хандсан үйл ажиллагааг “Зөв бай” төрийн бус байгууллагатай хамтран явуулахаар болсон. Энэ онд маш их зүйлийг төлөвлөсөн. Тэр дундаа хамгийн том ажил бол энэ тоглолт маань юм.

 

-Дуучин Б.Ангирмаа энэ тоглолтод оролцох уу?

 

-Харамсалтай нь Ангирмаа оролцохгүй. Цаадах чинь ээж болох гэж байгаа. Ерөнхийдөө урлагийн найз нөхөд хамтрагчид маань бараг бүгд ирж уран бүтээлээ толилуулна. Олон “сюрприз” бий шүү.

 

-Таныг урлагийн хүн болоход юу нөлөөлөв. Хүүхэд байхдаа ямар хамтлаг дуучдыг сонсдог, ер нь ямархуу хөвгүүн байв даа?

 

-Бид нарын үеийнхэн “Камертон”, “Номин талст”, “Fгееzоnе” хамтлаг болон дуучин Ариунаа, Сараа эгч нарыг сонсдог байсан. Тэгээд 1999 онд арван жилийн манай есдүгээр ангийн хоёр хүүхэд бид гурав нийлээд “Funky family” гэдэг хамтлаг гаргаснаар дуулах, бүжиглэх, шүлэг бичих урлагийн хүн болох замаа эхлүүлсэн дээ. Эндээс л урлагийн хүн, гоё дуучин болох мөрөөдөлтэй болсон. Оюутан болоод бүгд өөр өөр сургуульд орж, миний хувьд “Улаанбаатар” дээд сургуульд элссэн. Тэр үед “New star” студи шинэ залуу уран бүтээлч шалгаруулж, дэмжинэ гээд сурталчилгаа явуулахыг хараад очиж бүртгүүлж, тэнд амжилт гаргаад дөрвөн жил ажиллалаа. Ер нь урлагийн хүсэл тэмүүллээр дүүрэн хүүхэд байсан.

 

-Та дууныхаа үгийг өөрөө бичдэг байх аа. Яруу найргийн талаар яриач?

 

-Хүмүүс онгод энэ тэр гээд янз бүрийн мэдрэмжээр шүлэг бичдэг гэж ярьдаг. Мэдээж тодорхой хэмжээний авьяас хэрэгтэй. Миний хувьд аливаа зүйлийг олон бас зөв талаас нь сайн ажиглавал сайхан шүлгүүд төрдөг. Хүүхэд байхын л шүлэг бичих авьяас маань илэрсэн гэх үү дээ. Одоо бараг гурван дэвтэр юм бий. Цаашид нэг шүлгийн ном гаргах санаатай байна. Яахав зарим хүмүүс энэ нөхөр ер нь юу бичдэг бол гэж боддог байж магадгүй л юм.

 

-Таны амьдралын нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Гэр бүлийнхээ сониноос хуваалцахгүй юу?

 

-Өө бусдын л адил өнгөрөөдөг. Гэр бүлийн тал дээр шинэ байртай болох, хүүхэдтэй болох гээд л залуу хүний хувьд их л юмыг бодож төлөвлөөд ажлаа амжуулаад л явж л байна.

 

-Дуучин ВХ-ийн нандигнан эрхэмлэж явдаг зүйл юу вэ ?

 

-За баиз. Хүнд худлаа хэлэхгүй, зорилгодоо үнэнч, хийе гэсэн юмандаа итгэлтэй, тууштай хамгийн гол нь зөв байхыг л эрхэмлэнэ шүү.

 

-Таныхаар эр хүний хамгийн үнэт зүйл юу юм бол оо?

 

-Гүндүүгүй энэ тэр гээд хүмүүс ярьдаг шүү дээ. Түүнээс илүү гүндүүгүй мөн их хариуцлагатай, аливаад ноён нуруутай. Гэр бүлийнхээ жинхэнэ эзэн байх нь л эр хүний үнэт зүйл дээ.

 

-Таны дуунуудад залуус дуртай байдаг. Тэр дундаа өөрийн тань хамгийн хайртай уран бүтээл гэвэл юу вэ?

 

-Төрүүлсэн хүүхдүүдээ эцэг эх нь ялгаж хайрладаггүй шиг би ч гэсэн дуунуудынхаа аль алинд нь хайртай. Анхны “Му lоvе” цомгийн дуунууддаа их хайртай.

 

-Хайр дурлалын тал дээр ямар бодолтой явдаг вэ. Хайр дурлалынхаа түүхээс хуваалцахгүй юу?

 

-Хайр дурлал гэдэг бол маш агуу зүйл. Ухаалаг хандах хэрэгтэй. Амьдралын нэгэн хөдөлгөгч хүч юм даа. Хайр дурлалын түүх байлгүй л яах вэ. Үүнийг дараа нэг сонирхолтой ярьж өгнө. (инээв.) Энэ дашрамд залууст хандаад бүгд сайхан зөв байцгаая. Зөв амьдаръя. Аливаад эрч хүчтэй тууштай байхад бүх зүйл бидний өмнө хүлээж байгаа шүү л гэж хэлье дээ.

 

Д.Бат-Эрдэнэ

Эх сурвалж:"Нийслэл таймс" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Xmwhigfo ! spomone Bachelor!, https://www.twitch.tv/events/T THlFm7jRgOyMa9lJCc_qw 61_point_dominating_performanc e_by_year, https://www.twitch.tv/events/q uyUnVYDR3KIakTnnXuCmg mario_party_9_story_mode, https://www.twitch.tv/events/w AlVThK8T-aGFu4Q33Alpw gta_5_online_police_outfit_gli tch_ps3, https://www.twitch.tv/events/E LpukrCgQj6YKz1xVGOAEw internet_explorer_11_operating _system_is_not_supported_windo ws_7, https://www.twitch.tv/events/U 6nj8Ya-RmCIb-mG7_Z_gg download_spyder_movie_in_tamil , https://www.twitch.tv/events/h 2ODT_qlSdyiSG-okRj29A gta_vice_city_ko_phone_mod, https://www.twitch.tv/events/C sz8Rg9MSfimbnV37xzrzg kalo_k_kaal_mahakaali_bhawani_ mai_calcutta_wali_song_downloa d, https://www.twitch.tv/events/7 Q10375zTomJdPXuSmabuw adamit_windows_10_redstone_5_r elease_date, https://www.twitch.tv/events/n F_R2qAjRDaC1zoTfEvaYA download_spider_man_shattered_ dimensions_wii_iso, https://www.twitch.tv/events/r CfDnTvXQHWL2bqgqGeG2Q install_kodi_17.6_on_firestick _using_downloader, https://www.twitch.tv/events/- ce2W9UuRQG9HsHdbO0XRA rte_act_online_application_for m_tamilnadu, https://www.twitch.tv/events/F l0-lYlQQAiEUJJR8Rqkeg ski_mask_the_slump_god, https://www.twitch.tv/events/m rrUBeimTg2JRoV1vP0HMg 2017_x_2018_sound_efx_free_dow nload, https://www.twitch.tv/events/1 WcvpiLfQIulQSpnjLSmBQ download_fortnite_for_mac_air, https://www.twitch.tv/events/V zb4NFAaQq29NxLNYrH8cg cài_đặt_phần_mềm_làm_ mờ_ảnh, https://www.twitch.tv/events/E 1QZiGyWQIOhgAxjyC6b-g how_to_install_epson_lx-310_ri bbon, https://www.twitch.tv/events/e _IB18eBQxGlroL-QaeNSA odisha_ct_bed_admit_card_downl oad_2018, https://www.twitch.tv/events/s YEQkbKzRXGqv6YSeSNAQw up_police_math_lcm_and_g, https://www.twitch.tv/events/O Fabap0dRmaSGiF1QrN5Rg svc_chaos_snk_vs_capcom_androi d, https://www.twitch.tv/events/U P2tvzMCTuSPQ82AmS7RaQ aaj_se_teri_padman, https://www.twitch.tv/events/o RfFZavWTrCNmYSl0GZc_g brothers_in_arms_3_apkpure, https://www.twitch.tv/events/T Gkf4gNWSUaBR6FNQN54lA python_install_pip_on_redhat, https://www.twitch.tv/events/Q eyrg0LZR02dLbJKd15XKw hum_tum_full_movie_download_mp 4, https://www.twitch.tv/events/t 1iu67G_TVWaPnaW0j9_3Q jurisprudencia_saiba_como_cita r_no_recurso_de_revista, https://www.twitch.tv/events/k 3dZAs5KQaiIaKDPFtJ1_A radha_soami_shabad_download_dj punjab, https://www.twitch.tv/events/9 4QagTczR06zNLrMYTRn2w new_pixel_gun_3d_mod_apk_downl oad, https://www.twitch.tv/events/4 aHcqCrQTDOEJCmPxfBw0Q gta_5_police_outfit_glitch_1.4 2, https://www.twitch.tv/events/T FNyJaVRT7C99G2Wq0b0JQ kab_hohi_tor_darshan_maiya_duk alu_yadav, https://www.twitch.tv/events/F WfE15T3Ry-iekebY9F0gw imp_notice_of_rrb_group_d_vaca ncy, https://www.twitch.tv/events/L oPCsUFQQkKtQF2ZOauZxQ cách_tải_liên_quân_phiên _bản_thái_lan, https://www.twitch.tv/events/U ZvI3as6TmKAhwLFvvPGqQ download_latest_mi_musica, https://www.twitch.tv/events/Q jxeA6crQT2NtF3pEhq56Q samsung_galaxy_whistle_sms_ton e_mp3_download, https://www.twitch.tv/events/d MLWgfsYSsCNU1gwcQvTQQ download_kumpulan_soal_tes_cpn s_pdf, https://www.twitch.tv/events/p evkK0urRPOEYpImhqVJ_w bloons_adventure_time_td_downl oad_pc, https://www.twitch.tv/events/i zesdHGJQg2gaFTpXQDr4A install_xampp_on_ubuntu_14.04, https://www.twitch.tv/events/l a4YTIMKSrKsQd1UiRoUaQ lagu_tni_komando_latihan_perte mpuran, https://www.twitch.tv/events/B 8u9NYI5Sbyu33wNFG0DUQ saiu_ultimate_custom_night_par a_descargar, https://www.twitch.tv/events/S dy9T-E_Q12BSssZ0GuA0Q hollywood_movie_in_hindi_2018, https://www.twitch.tv/events/r 9LfqE7lTGmYc4I4WBFn2g swat_and_zombies_season_2_mod_ apk_unlimited_stars, https://www.twitch.tv/events/z Y_RWv4vRu62Xbc_NNwiSg pba_2k18_mod_android, https://www.twitch.tv/events/t HBobhIoSHmKVG2BOz1RPA download_status_tamanna_meri_b y_jassi_gill, https://www.twitch.tv/events/j xJw5qzwSl-6ef4bZwXERA download_mard_ka_badla_full_mo vie_in_hindi_480p, https://www.twitch.tv/events/P fr0GaQHSnS_f9C88OSsgg baixar_windows_7_todas_as_vers ões_iso,
IP:188.68.1.93  2018-11-04 18:35:29
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.