Улстөр судлаач Л.Эрдэнэтуул хар тамхины мансуурал уу? архиных уу? Чингэлтэйн цагдаад баригдав

2008/05/03
Share |
Хүмүүс: Л Эрдэнэтуул | 
Улстөр судлаач Л.Эрдэнэтуул хар тамхины мансуурал уу? архиных уу? Чингэлтэйн цагдаад баригдав

МАХН-ын захиалгаар байгуулагдсан гэгддэг Ардчилсан хөгжлийн нам хууль бус сурталчилгаа хийж байгаа улс төрийн намуудыг НҮБ-д өгч байгаа гэнэ. Тун удахгүй НҮБ-ын дарга солонгос эр ирэх бололтой. Өөрийгөө улс төр судлаач гэж нэрлэдэг Л.Эрдэнэтуулийн хэлээд байгаагаар манай улс төрийн сонгуулийг дэлхий даяар хянах юм гэнэ. Нэг зүйл нэмээд үгүүлэхэд нөгөө НҮБ-тэй харьцдаг улс төр судлаач Л.Эрдэнэтуул хагас сайн өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэс дээр хар тамхинд мансуурсан шинжтэйгээр шалгагдаж байлаа. Хар тамхи уу эсвэл архи ууж мансуурсан юм уу бүү мэд. Жаахан хүүхдийг “Хадны Мангаа” ирлээ гэж айлгадаг шиг улс төр хийх гэж ухнатах нөхдүүд юм л бол “Америкт хандана, НҮБ-д хэлнэ” ч гэх шиг. Ер нь тэгээд тийм ховын бичиг явуулдаг ч юм уу үгүй юм уу бүү мэд. Бас НҮБ-д тэр бичиг очдог ч юм уу, үгүй юм уу бүү мэд. Ямар ч байсан тийм хариу ирлээ гэж сонсоогүйгээс үзвэл манай хэдэн нөхдийн хэрүүлийг тоодоггүй байлгүй дээ. Л.Гүндалай, Ж.Батзандан, С.Ганбаатар, Г.Баасан, энд тэндхийн хохирогчид гээд олон хүн НҮБ-ээс захиа хүлээдэг байх шүү. Сүүлдээ бүр авгай нөхөр хоорондоо хэрэлдээд Олон улсын шүүхэд хандана гэж балайрах нь. Харин миний мэдэхээс “Буян”-гийн Жаргалсайхан олон улсын шүүх гээчийн хаалга татаж, дэлхийн хэмжээнд хэргээ шүүлгэсэн том хэрэгтэн дээ.

Эх сурвалж: 81-р суваг

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Холбоотой мэдээ
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.