МАН-ын удаах даажигнал

2012/02/03
Share |
Хүмүүс:
МАН-ын удаах даажигнал

Эрх баригч МАН өчигдөр ээлжит бага хурлаа хийлээ. Бага хурлаар хэлэлцсэн асуудлууд нь даажинтай гэхээсээ илүү даруулгагүй нь дэндсэн ярианууд байсан ч намын удирдлагуудын энэхүү үйлдлийг даажигнал гэхээс өөр хэлэх үг олдсонгүй.

Сануулахад, гурван жил хагас тогтсон хамтарсан Засгийн газар арав хүрэхгүй хоногийн өмнө тарж, Ардын намын нөхдүүд дээвэр, туурга нь цоорхой гэрт “хагархай аягатай” үлдсэн билээ. С.Баяр хэмээх улс төрийн том стратегичаас дүрэмгүй тоглоомтой үлдсэн С.Батболдын Засгийн газрыг тулж түшиж гурван жил тогтоосон Ардчилсан нам Засгийн газраас гарсны дараа тэднийг цалингийнхаа нэмэгдлийг хүлээсэн төсвийн ажилчид, бензиний үнэ хямдрах, валютын ханш сулрахыг горьдсон үйлдвэрлэгчид, хэрэглэгчид, иргэд олон нийт тосч байлаа. Нэг хэсэгтээ л “Ардчилсан нам засгаас битгий гараач , алдаа оноогоо хамт үүрнэ гэсэн яалаа” хэмээн салхигүй тэнгист сэлүүргүй завьтай үлдсэн аятай сандралд орж байсан /ядахнаа л гадна талдаа шүү дээ, яагаад ч юм тэр үед Ардын намынхнаас хэн нь ч “ашгүй нэг зайллаа” гэж дуугараагүй юм/ тэд удалгүй “Сайд нарыг нөхөн томилохгүй бол шатахууны үнэ өслөө, эдийн засаг сүйдлээ” хэмээн цурхирцгааж байж 14 хоногийн дотор арай гэж Засгийн газраа бүрдүүлсэн билээ.

Харин Засгийн газрын танхим бүрдэж, сайд нар ажилдаа орсны дараа МАН-ын аяг ааш эрс өөрчлөгдөв. Ажлаа өгсөн Ардчилсан намын зургаан дэд сайдын томилгоог Ардын намынхан ёстой нэг “Намайг хэн хэлж нохойг хэн саах юм” гэсэн шиг хийдэг юм билээ. Яагаад гэвэл энэ нь УИХ-аас гадуур, зөвхөн Засгийн газрын эрх мэдлийн асуудал. Харин Засгийн газарт МАХН дангаараа. Тэгээд 2000-2004 онд МАХН УИХ үнэмлэхүй олонхи, Н.Энхбаяр Ерөнхий сайд байх үед хийгдэж байсан яг тэр жишгээр дэд сайд нарын томилгоог хийсэн. Сануулахад, тэр үед Н.Энхбаярын яг ингэж гаргаж ирсэн МАХН-ын залуучуудаас нэгээс илүү хүн шоронгийн хаалга татаж, нэгийн зэрэг хүн цаазын ял аваад байгааг сануулахад илүүдэхгүй. Яагаад гэвэл тэд төрийн хүний шалгуураар бус, халаасныхаа зузаанаар төрийн өндөр албан тушаалд хүрсэн хүмүүс. Түүнийхээ ч өрийг төлж шорон оронд орон, зарим нь бие биенээ хөнөөсөн билээ. Одоогийн МАН-ын дарга С.Батболдын сая хийсэн шинэ томилгоо ч гэсэн ихээхэн “мөнгө үнэртүүлсэн” томилгоо болсныг дээр дооргүй ярьж л байгаа. Лав Монголдоо толгой цохидог хоёр том уул уурхайн компанийн сонирхол Засгийн газарт шууд шургалсан гэдгийг хэлэх хэрэгтэй. “МАК”, “Монполимет” хоёр. Угаасаа уул уурхайгаас хамааралтай болчихоод байгаа Монгол Улсын ирээдүйг ийнхүү уул уурхайн компанийн эзэд жолоодох болж байгаа юм байна. Ардын намын даргын хийсэн сонголтоор бол. Энэ бол эхний даажигнал.   

Гэвч энэ ч бас бага хэрэг байж. Өчигдөр МАН-ын ээлжит Бага хурал болж, эрх баригч нам, Засгийн газар иргэдийнхээ хүлээлтээр хоёр дахиа даажигнав. УИХ-ын нэгдсэн чуулган, байнгын хороодын хуралдаан, эдийн засгийн нөгөө их хүлээлтүүдээс завсарлага аван байж тэдний хэлэлцсэн асуудал нь юу байсан бэ?

Гурван жилийн дотор 30 хувиар өсгөж чадаагүй төрийн албан хаагчдын цалинг Ардын намын дарга үлдсэн дөрвөн жилд 1,3 сая, дараагийн дөрвөн жилд 2,5 саяд хүргэнэ гэж амлав. Орон сууцны зээлийн хүүг зургаан хувьд хүргэж чадалгүй бүтэн жил толгой нь эргэсэн Ерөнхий сайд дөрвөн хүүхэдтэй айл бүрт төрөөс үнэ төлбөргүй орон сууц өгнө гэж “хошгоруулав”. Урьд нь их олон хүн олон хүнийг “хошгоруулж” байсан юм гэнэ лээ, ямар харсан биш. “Хошгоруулна” гэдэг чинь харин үүнийг хэлдэг юм байна. 2012 оны сонгуулийн өмнө авах ёстой өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сая төгрөг, иргэн бүрийн хувьцаа, Тавантолгойн ордын ашиглалт, Оюутолгойд баригдах зэсийн үйлдвэр, Сайншандын төмөр зам, Улаанбаатарыг утаагүй болгох V цахилгаан станцыг хүлээж байсан иргэдийн хүлээлтийн хариуд МАН ийм л бодлогыг тулгаж байна.

МАН-ын даргын эдгээр даажигналуудаас хамгийн өрөвдөлтэй нь “Олигархийн гэх тодотголтой пүүс компаниудын тогтолцооноос ард түмний засаглалтай компаниудын бүтэц рүү шилжих”. Ардын намын дарга үүгээрээ Монголын төр олигархижсан, бизнесийнхний гар хөл болсон гэдгийг хүлээн зөвшөөрөөд зогсохгүй, өөрийнхөө хамгийн сүүлд хийсэн томилгоогоор үүнийг улам лавшруулсан билээ. Хэрвээ МАН-ын дарга үнэхээр л улс төр, бизнес хоёрыг салгая гэж байгаа бол эхлээд өөрийнхөө “Энержи Ресурс”-д эзэмшиж байгаа хувь хувьцааг ил тод зарлачих хэрэгтэй. Үүнийг компанийн засаглал, ил тод байдал гэдэг юм. Харамсалтай нь өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганаар сайд нарын томилгоог хэлэлцэх үед Ерөнхий сайд энэ асуултад хариулж чадаагүй төдийгүй, асуулт асуусан УИХ-ын гишүүнийг “Чамд хариулах албагүй” хэмээн загнасан билээ.

Товчхон хэлэхэд МАН-д ирэх зургаан сар хүртэл /дахиад л бүү үзэгдээсэй билээ/ монголчууд ажил орлоготой, цалин тэтгэвэртэй, идэх хоол, өмсөх хувцас, хэрэглэх шатахуунтай байх огтоос сонин биш болж байна. Харин ямар ч үнээр хамаагүй сонгогчдоос санал авах. Тэгэхээр үлдсэн таван сарын хугацаанд бид энэ Засгийн газраас юуг хүлээх хэрэгтэй вэ?

Б.СЭМҮҮН

Эх сурвалж: "Ардын Эрх" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas eth на QASH Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ KuCoin Shares eth на Nano btc на Theta Token Где Купить Ð›ÐµÐ³Ð°Ð»ÑŒÐ½Ñ ‹Ðµ НаркотиРºÐ¸ купить Monero doge на Tether eth на ICON киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на GXChain Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ 0x Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Bytom btc на Bancor где купить Polymath ЗакладкР¸ реагент в БорисогР»ÐµÐ±ÑÐºÐµ Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ Scry.info киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Monero dash на Gas курс MOAC Купить закладкР¸ амфетамР¸Ð½ в Орске как купить Stellar btc на TRON eth на Bibox Token eth на Ethos купить OmiseGO Купить марихуаР½Ð° где купить Nebulas ltc на MaidSafeCoin doge на Fusion курс Komodo киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на TRON ltc на MonaCoin киви Ð¾Ð±Ð¼ÐµÐ½ÑÑ‚Ñ Œ на Golem обмен qiwi на Bitcoin Diamond doge на BTC где купить Golem doge на Emercoin eth на Monero
IP:193.32.94.214  2018-06-22 08:36:00
rteorkin ЗакладкР° lsd в москве Москва ВойковсРºÐ¸Ð¹ Москва Ð”Ð°Ð½Ð¸Ð»Ð¾Ð²Ñ ÐºÐ¸Ð¹ Купить кодеин Томск ЗакладкР¸ спайс в Ð”Ð¾Ð»Ð³Ð¾Ð¿Ñ€Ñ ƒÐ´Ð½Ð¾Ð¼ Купить закладкР¸ наркотиРºÐ¸ в БелоярсРºÐ¾Ð¼ Купить Шишки в Харовск Где купить скоростР¸ соли ЗакладкР¸ спайса калуга ÐœÑƒÑÐºÐ°Ñ‚Ð½Ñ ‹Ð¹ орех дозировРºÐ° Купить Хмурый НерчинсРº Чадан купить Ð·Ð°ÐºÐ»Ð°Ð´ÐºÑ ƒ Шишки HQ АК47 ÐŸÐ°Ð³Ð»ÑŽÑ„ÐµÑ €Ð°Ð» применеР½Ð¸Ðµ у собак Купить закладкР¸ шишки в Балахне Купить мефедроР½ ростов на дону ОтправкР° по РФ ЧереповРµÑ† Королёв Саки Ð¡ÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ ЗакладкР¸ Ð§ÐµÐ»ÑÐ±Ð¸Ð½Ñ Ðº ÐœÐ¸Ð½ÑƒÑÐ¸Ð½Ñ Ðº Синька наркотиРº ЗакладкР¸ реагент в Туапсе ЗакладкР¸ экстази в КурганиР½ÑÐºÐµ 1 4 бутандиР¾Ð» действиРµ на печень Надым Купить АмфетамР¸Ð½ в Сергач Купить закладкР¸ ÑÐºÐ¾Ñ€Ð¾ÑÑ‚Ñ Œ в ÐÐµÑ„Ñ‚ÐµÐ³Ð¾Ñ €ÑÐºÐµ
IP:5.189.206.133  2018-09-21 23:16:52
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.