УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2100 гаруй хүнийг хоолноос нь салгажээ

2012/02/03
Share |
УИХ-ын гишүүн Батж.Батбаяр 2100 гаруй хүнийг хоолноос нь салгажээ

Баянхонгор аймгийн 60 гаруй хүн УИХ-ын гишүүн Батж.Батбаяртай уулзахаар нийслэлд ирээд дөрөв хонож байна. Тус аймгийн Баян-Овоо сумын төвөөс 30 километрын зайд байх “Цагаан цахир” хэмээх газарт хувиараа алт олборлодог  54 нөхөрлөлийн холбоо байдаг аж. Энэ газарт анх 1996 онд ” Цагаан цахир” хэмээх алтны компани үйл ажиллагаа явуулдаг байсан ба химийн бодис хэрэглэх зөвшөөрөл аваагүй хэрнээ химийн бодис ихээр хэрэглэж ойр орчны ундны усыг хордуулж 50 гаруй толгой мал үхжээ. Тиймээс компанийн үйл ажиллагааг зогсоосон байна. Харин үүнээс хойш дээрх компанийн бичиг баримтаар Хятад, Монгол, Канадын хөрөнгө оруулалттай арваад компани алт олборлох үйл ажиллагаа явуулж байжээ.

Хамгийн сүүлд 2009 онд тус аймгаас нэр дэвшиж сонгуульд ялсан УИХ-ын гишүүн Батж Батбаяр алт олборлох зөвшөөрлийг өөрийн хүү Б.Баттулгад авч өгсөн байна. Ингэснээр Б.Баттулга “Спейшл майнз” нэртэй компани байгуулж арав гаруй жил гар аргаар алт олборлодог 54 нөхөрлөлийн холбооны 500 гаруй ажилчдын ажлын байрыг булаан авчээ. Нөхөрлөлийн холбоодын иргэн бүр татварын мөнгө болох 21 мянган төгрөгийг cap бүр төлөхийн зэрэгцээ нөхөн сэргээлт хийн байгальд хоргүй үйл ажиллагаа явуулдаг гэдгээ хэлж байв. Компаниуд үйл ажиллагаа явуулахаас өмнө иргэд хувиараа алт олборлодог байжээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.