Сүүгий нисч,буусаар

2012/02/06
Share |
Хүмүүс: Д.Болормаа | 
Сүүгий нисч,буусаар

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, Азийн супер фото модель Д.Энхсүрэнг монголчууд топ модель Д.Болормаагийн дүү гэдгээр нь андахгүй. Тэрээр багадаа өндөр өсгийт товшсон, загварын тайзны тухай төсөөлдөг ч үгүй явсан гэдэг. Хэзээний л хөл бөмбөг өшиглөчихсөн явдаг эршүүд зантай дүүгээ Болормаа эгч нь хэл ам ихтэй атлаа гайхуулах юмтай загварын ертөнцөд уруу татжээ. Д.Энхсүрэн буюу Сүүгийд олны хов жим дуулиан шуугиан дундах эгчийнх нь амьдрал заримдаа таагүй санагдаж байсан ч сонголтоосоо ухраагүй аж. Ийнхүү моделийн амьдралыг сонгосон тэрээр нисч буусан амьдралаар олон жилийг үдсэн бөгөөд BBQ, Dell, GOIrdano зэрэг брэндүүдийн рекламанд тоглож байсан. Мөн Сингапур, Малайзын нэр хүнд бүхий олон компанитай хамтран ажилладаг. Тиймдээ ч Монголдоо цөөхөн ирдэг юм. Сардаа багадаа 20-30 мянган долларыг өлхөн халааслачихдаг модель дуртай зүйлдээ гар татдаггүй ч зарим нэгэн шиг брэнд хөөцөлдөггүй гэнэ лээ.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.