Хүмүүс: |
Улаанбаатар хотод байрны үнэ огцом өсч хорооллын гурван өрөө байр 80 сая төгрөгт хүрээд байгаа билээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны мэргэжилтнүүд судалгаа хийж үзсэн байна. Судалгаагаар нэг ам метр талбайн үнэ 400-450 ам доллараас илүүгүй байх бололцоотойгоос гадна үүнээс ч доогуур байх боломжтой аж. Тэгвэл яагаад байрны үнэ огцом өсөөд байна вэ. Үүнд үл хөдлөх зуучлал хийгээд барилгын хэд хэдэн компаниуд буруутай гэнэ. Эдгээр компаниуд нийлж үгсэн хуйвалдаад үнэ хөөрөгддөг байна. Орон сууцны үнэ хөөрөгдөгч компаниудыг Тагнуулын ерөнхий газар шалгаж эхэлжээ. Тэрхүү компаниудын дунд орой болгон реклам нь явдаг үл хөдлөх хөрөнгө оруулалтын “Осмо” болон барилгын компаниудын нэр давхиж явна. Харин Нийслэлийн Засаг даргын Тамгын газар 2020 он хүртэл нийслэлд 80 гаруй мянган айлын орон сууц барихаар төлөвлөсөн аж. Гэтэл иргэд газрын үнээ хэмжээ хязгааргүй нэмэх болсон байна. Ногооннуурт л гэхэд хоосон хашааг Хятадууд өндөр үнээр авч, энэхүү бүтээн байгуулалтанд саад хийх болжээ. Йргэд хоосон хашаагаа 80 саяар зарна гэж хот төлөвлөлтийнхнийг гайхшруулах болсон. Ийм учраас УИХ-ын нэр бүхий гишүүд газар өмчлөлийн хуульд өөрчлөлт оруулахаар ярьж эхэлсэн байна. Хоосон хашаагаа 80 саяар үнэлээд хөдлөхгүй байгаа иргэдтэй төр өөрөөр ярьж магадгүй болов. Уг нь 80 мянган орон сууц барьчихвал бид бүгдэд л хэрэгтэйсэн. өөрийн хар амиа бодож, ашиг хонжоо хайгчдаас болоод “40 мянган айлын* орон сууцны хөтөлбөр” гацахад хүрсэн гэнэ.
Эх сурвалж: 81-р суваг