МИАТ-ийн хашаанаас гарч үзээгүй Ч.Хоролсүрэн хэний мөнгөөр онгоц авсан бол

2012/02/07
Share |
Хүмүүс:
МИАТ-ийн хашаанаас гарч үзээгүй Ч.Хоролсүрэн хэний мөнгөөр онгоц авсан бол

"Mongolian airlines" групп саяхан шинэ онгоц худалдаж авснаа зарлалаа. Гэвч хэдэн төгрөгийн үнэтэй онгоцыг хэний, ямар мөнгөөр худалдаж авснаа тас нуув. Учир нь дээрх хоёр онгоцыг худалдаж авсан мөнгөн дүн монголчууд бидний ховорхон сонсдог толгой эргэм тоо болохоор тэр.

Оны өмнөхөн хоёр ч “Фоккер-50” онгоц худалдаж авсан тус компани энэ удаа “Аеробус А319” хэмээх хоёр шинэ онгоц худалдаж авчээ. Энэхүү онгоцны нэгж үнэ нь 77.3 сая ам.доллар. Харин “Mongolian airlines” групп “Аеробус А319” загварын хоёр ширхэг онгоцыг 154.6 сая ам.доллар буюу 208 тэрбум 710 сая төгрөгөөр худалдаж авсан байна.

200 тэрбум төгрөг гэдэг дөнгөж байгуулагдсан шинэ компанийн хувьд асар их мөнгө. Гэтэл тэд энэ их мөнгөнд огтхон ч түүртсэнгүй. Харин ч "Mongolian airlines" группийн ерөнхий захирал Ч.Хоролсүрэн дээрх онгоцны сайжруулсан загвар болох 176-205 сая ам.долларын үнэтэй “Аеробус 330” онгоцноос дахин авах гэж байгаагаа хэлсэн байна лээ. Энэ нь монгол мөнгөөр 276 тэрбум 750 сая төгрөг гэсэн үг. Ингэснээр “Mongolian airlines” групп нийт 485 тэрбум 460 сая төгрөгийг гурван онгоц худалдаж авахад зориулж байгаа аж. Бараг л 500 тэрбум төгрөг. Гадаадад нислэг хийж үзээгүй, будаг нь ханхалсан шинэ компанийн хувьд их мөнгө шүү. 

Ийм их хөрөнгө мөнгө өөрийгөө ерөнхий захирал гээд байгаа Ч.Хоролсүрэнд лав байхгүй. Ч.Хоролсүрэнгийн хувьд жижиг тугалын бэлчих газраас холдож үзээгүй, жирэмсэн эмийн шээх газраас гарч үзээгүй гэдэг шиг “МИАТ” ХК-иас холдож үзээгүй хүн. ТӨХ-ны дарга асан Д.Сугарын буянаар “МИАТ” ХК-д орж, даргын албан тушаалыг ээлжлэн хашиж л үзсэн. Яах вэ, “Mongolian air trans” гэдэг ачаа тээврийн үйлчилгээний компанитай учраас юмгүй хүмүүсийн хажууд хөөрхөн хэдэн төгрөг хураачихсан байх л даа. Гэвч ганц үнэн гэвэл Ч.Хоролсүрэн шиг гарын аясаар хөдөлдөг утсан хүүхэлдэйнүүд хичнээн баяжиж, хөлжлөө гээд 500 тэрбумаар онгоц худалдаж авдаг компани байгуулж чадахгүй.

"Бодь" группийн эзэн УИХ-ын гишүүн Л.Болд, “Женко” группийн эзэн УИХ-ын гишүүн Х.Баттулга, “Mongolian air trans” ХХК-ийн захирал Ч.Хоролсүрэн гурав нийлээд ч хэдхэн сарын дотор 500 тэрбум төгрөг цацна гэхэд эргэлзээтэй. Ер нь бол энэ гурвын хувьд ч боломжгүй зүйл. Тэгэхээр одоо тодорчихоод байгаа энэ гурваас гадна өчнөөн хөрөнгө оруулагч байдаг бололтой. 

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр "Mongolian airlines" группт Х.Баттулгын гадаад найз, түншүүд нь томоохон хөрөнгө оруулж, ТӨХ-ны дарга асан Д.Сугар, ИНЕГ, “МИАТ” ХК-ийн нөлөө бүхий албан тушаалтнууд хувь эзэмшдэг гэх юм билээ. Манайхан хэдий олуулаа ч зуу зуун тэрбумаар нь хөрөнгө цацаж зүрхлэхгүй. Байх ч үгүй биз. Тэгэхээр “Mongolian airlines” группийн гол санхүүжүүлэгч нь гадны хөрөнгө оруулагчид болж таараад буй.

Хамгийн эмгэнэлтэй нь гадны нүсэр хөрөнгө оруулалттай компани төрийн өмчийн “МИАТ” ХК-ийг дампууруулчихвал Монголын агаарын тээврийн орон зайг гадныхан эзлэх нь ойлгомжтой.

"Mongolian airlines" группийг үүсгэн бай­гуу­лагчдын хувьд “МИАТ” ХК-ийг хувьчилж авах гэж их үзсэн.       
УИХ-ын гишүүн Х.Ба­тул­га “Женко” группээрээ түрий барьж, ТӨХ-ны дарга Д.Сугартай хамтран зүтгэсэн боловч бүтээгүй. Магадгүй ту­хайн үед Х.Баттулгын цаа­на өдгөө “Mongolian airlines” группт хөрөнгө оруу­лаад буй гадны хөрөнгө оруу­лаг­чид байгааг манайхан ан­заарсан ч юм бил үү, хэн мэд­лээ.

Тэд “МИАТ” ХК-ийг авах гэж нэг бус удаа зүтгээд ча­даагүй тул өнгөрсөн онд “Mongolian airlines” груп­пийг байгуулсан байдаг. Зо­р­ил­го нь “МИАТ” ХК-ийг дам­пууруулж, зах зээлийг нь булаах. Өөрөөр хэлбэл өшөө авч, ашиг олох зорилготой бай­гуулагдсан гэдэг.

Үүндээ ч хүрэхэд ойрхон байна. Эхлээд “МИАТ” ХК-ийн нэр, дараа нь турш­лага­тай мэргэжилтэн, менеж­мен­тийг хулгайллаа. Одоо “МИАТ” ХК буюу төрийн өмчийн газрыг нь булааж эх­лээд байна. Тухайлбал, “МИАТ” ХК-ийн хуучин ашиг­лаж байсан 8430000 м.кв талбай бүхий ачаа, шуу­дан үйлчилгээний барилгыг ТӨХ-ны дарга Д.Сугар, ИНЕГ-ын дарга С.Батмөнх на­рын шийдвэрээр нурааж, “Mongolian airlines” группт өгсөн талаар бид өмнөх дугаар­таа мэдээлсэн. Одоо ул­­сын хилийн бүс дэх тө­рийн мэдлийн дээрх газарт “Mon­golian airlines” групп каргоны барилга барихаар зэхэж байна.

Хамгийн гол нь “Mongolian airlines” группийн энэхүү улайм цайм үйлдэл цаашид ч үргэлжлэх хандлагатай бай­гаа аж. Эх сурвалжийн мэ­дээлс­нээр “МИАТ” ХК-ийн 1.2 тэрбум төгрөгөөр кар­гоны байгууламж барихаар төлөвлөсөн газрыг “Mongolian airlines” групп авч бай­гаа гэнэ.

Бид мэдэхгүй байгаагаас биш Ч.Хоролсүрэн нар “МИАТ” ХК-ийг хэдэн зуун саяар нь төсвийн алдаг­далд оруулж, дансыг нь хоосол­чихоод хав дарж байж болзошгүй. Учир нь “МИАТ” ХК-д “Mongolian airlines” группийн томоохон гар хөл байсаар байна. Нэгэнт өр зээл нь дийлдэхээ байвал тө­рийн өмч ч бай дампуурах нь ойлгомжтой.

Ямартай ч бид энэ талаар үр­гэлжлүүлэн мэдээлэх бол­но.

Эх сурвалж: (Өглөөний сонин)

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.