Гадаадынхны Монголын талаарх төсөөлөл

2012/02/06
Share |
Хүмүүс:
Гадаадынхны Монголын талаарх төсөөлөл

Монголд хөл тавьж үзээгүй харийн хүнд Монголын талаарх, тэр тусмаа эртний монголчуудын талаарх мэдээлэл, сэтгэгдэл юугаар дамжин хүрдэг бол?
Бидний өвөг дээдэс, монголчуудын тансаг ахуй, өв соёлыг өөрийн төсөөлөлдөө амилуулж байгаа нэгэн харь залуугийн тухай өгүүлэх сурталчилгаа сүүлийн өдүүдэд үзэгчдийн анхаарлыг ихэд татаж буй.

Ямарваа нэг шинэ брэндийн сурталчилгаа биз ээ гэх таамаглалыг үзэгчдэд төрүүлээд байгаа тэрхүү богино хэмжээнд бүтээлд Монголд огт хөл тавьж үзээгүй шотланд залуу тоглосон байна. Хонгконгт ажиллаж амьдардаг уг залуу Норвегт төрж өссөн ч аав нь шотландын язгууртан угсаа гаралтай аж. Түүний содон дүр төрх, өвөрмөц тансаг төсөөлөл чухам юуны талаар өгүүлж буй нь тодорхойгүй, одоохондоо төсөөлөл төдий. Гэхдээ үзэгчдийн таамаглаж байгаагаар үнэхээр сурталчилгаа гэж үзвэл зарлал төдийгөөр хэрэглэгчдэд танилцуулж боломгүй тансаг хэрэглээ бололтой.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!