Оюунгэрэл: Би нэрийг минь холбож бичээд байгаа тэр залуутай гэрлэхгүй

2012/02/06
Share |
Хүмүүс: Г Оюунгэрэл | 
Оюунгэрэл: Би нэрийг минь холбож бичээд байгаа тэр залуутай гэрлэхгүй

 Загвар өмсөгч, мисс Оюунгэрэл анх “Камертон” хамтлагийн клипэнд тоглосноор олны нүдэнд ил гарч байсан.  Түүнээс хойш байнгын олны анхаарлын төвд байх болсон тэрээр Монголын дээдсүүдийн таалдаг бүсгүй хэмээх гуншинг ч зүүгээд амжсан. Энэ нь “Эко”-гийн С.Нямдаваагаас салж, экс ерөнхий сайд С.Баяртай нэр холбогдсоноос үүдсэн хэрэг байв. Харин хамгийн сүүлд “Монросцветмэт”-ээр овоглодог эрхэм гишүүн Б.Бадамсүрэнгийн хүү Б.Бадрахыг сонгон,шинэхэн хайрын түүхийг эхлүүлээд байгаа тухай хэвлэл мэдээлэлийн хэрэгсэлээр бичигдсэн. Тэрхүү яриа одоо ч үргэлжилж Монголыг доргиох нэгэн  хуримын зарыг чих тавин хүлээж буй. Гэтэл азийн хатан хаан маань энэхүү яриаг эрс эсэргүүцэж байгаа бөгөөд энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултанд  “ Хэн намайг хурим хийх гэж байгаа гээд байгаа юм бэ? Үнэхээр сүй тавьж, хуримын өдрөө товлосон гэдгийг минь мэдэж байгаа юм бол тэр сэтгүүлч нар ядаж надаас асууж байгаад бичихгүй дээ. Би одоогоор хурим найрын тухай бодсон зүйл алга. Амьдрал зохиоход арай эрт байна.  Нэрийг минь холбож бичээд байгаа тэр хүнтэй ч айхтар дотносоод гүйсэн юм алга. Харсан зүйлээ бодитой юу, үгүй юу гэдгийг шалгаж баймаар юм” хэмээн нэлээн бухимдангуй зөвөлсөн байна.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.