Минод төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

2012/02/07
Share |
Хүмүүс:
Минод төрсөн өдрийн баярын мэнд хүргэе

 Шинэ оны өмнөхөн Монголын рок попын ертөнц залуу уран бүтээлчидээр өнгө бас бүл нэмсэн. Мэдээж тэд бол “Хар сарнай” хамтлагийн дуучин С.Амараагийн дүү жижиг Амараа, залуу дуучин Мино нар. Тэдний анхны уран бүтээл “Хатариш” хэмээх өвөрмөц  дуу гарсан цагаасаа сонсогчдыг байлдан дагуулж,  фм радиогийн хитийг тэргүүлсээр байгаа. Тиймдээ ч энэ сарын онцлох уран бүтээлчээр Мино шалгарчээ. Энэ нь дуучин бүсгүйд урам зориг өгөөд зогсохгүй урлагийн тайзнаа өөрийн орон зайг бий болгохоор хүчтэй орж ирж буйг илтгэх мэт. Жүжигчин, дуучин, модель гээд тал бүрийн авьяастай тэрээр хэдийнэ бие даасан хоёр дахь уран бүтээлийн ажилдаа орсон бөгөөд тун удахгүй дүрсжүүлж үзэгчдэд хүргэх сурагтай. Дашрамд сонирхуулахад өнөөдөр дуучин Миногийн төрсөн өдөр тохиож байгаа аж. Тиймээс  уншигчдынхаа өмнөөс Минод төрсөн өдрийн мэнд хүргэхийн сацуу, уран бүтээлийн өдөр амжилт хүсье.

 А.Чимгээ.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8810-1274 утсаар хүлээн авна. тэмдэгт.