Дуучин Эгшиглэн нийтийн дуучин болох гэнэ үү

2012/02/08
Share |
Хүмүүс: Эгшиглэн | 
Дуучин Эгшиглэн нийтийн дуучин болох гэнэ үү

Нэлээд эршүүд зантай гэгддэг дуучин Эгшиглэн  сүүлийн үед  архи ууж, шоу цэнгээн хөөцөлдөж явна гэхээс өөрөөр сураг тасраад байгаа. В продакшны харъяанд байх үедээ овоо хэдэн хит дуутай болсон ч тэднийгээ хаа сайгүй дуулсаар байгаад хүмүүсийг залхаасан гэх нь ч бий. Ямартай ч сүүлийн үед шинэ уран бүтээл гэх зүйл үзэгч , сонсогчдод бариагүй. Үүнийг Эгшиглэн уран бүтээлээсээ хөндийрчээ гэж ойлгох хүмүүс ч бий. Гэтэл бас тийм биш ажээ. Тэрээр дуучин Э.Оюумаатай хамтран ““Алун гоо” хэмээх шинэ дуу дуулжээ.  Таван мөсөөр /сум/ амьдралын үнэнийг сургасан ухаант Алун гоо эхийн ухаалаг бодлого, цэцэн цэлмэг үг сургаалын талаар өгүүлэх гүн утгатай энэхүү түүхэн дуу Монгол гэх өв соёл, ёс заншил, уламжлалт хэв маягаа дээдэлж байгаа энэ үед олны хайртай бүтээлийн нэг болно гэдэгт тэд тун ч итгэлтэй байгаа гэсэн. Харин Эгшиглэн нийтийн дуугаар тайзнаа эргэж ирж байгаа юм болов уу. Ямартай ч тэд шинэхэн уран бүтээлээ тун удахгүй үзэгчдэд хүргэх учраас тэр үед нь харцгаая.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.