Ардчилсан нам 88 гишүүнээ МҮАН-д алдлаа

2012/02/08
Share |
Ардчилсан нам 88 гишүүнээ МҮАН-д алдлаа

Төв аймгийн Батсүмбэр сумын АН-ын 88 гишүүн намаасаа гарч байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Тэд АН-ын төв байранд очиж намын хөдөөгийн бодлого хариуцсан дарга С.Гантулгад намын батлахаа албан ёсоор өгсөн аж.

Намын гишүүдийг төлөөлөл болох С.Наранцэцэг "АН-ын 88 гишүүн өөрсдийн хүсэлтээр намаас татгалзаж байна. Батлахуудаа намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнбатад өгөх гэсэн боловч байгаагүй. Бидний намаасаа гарах болсон гол шалтгаан суманд сөрөг хүчин гэж байхгүй байна. Намын анхан шатны хурал болох үеэр мандатын эрхгүй гээд 66 гишүүний батлахыг хурааж авсан. Дээр нь 22 гишүүн намаасаа татгалзаж байгаа. Бид анхан шатны намын даргаа солъё гэж намынхаа хяналтын хороонд мэдэгдсэн ч нэмэр болсонгүй. Нэг хүнийг даргаар байлгах гэдэг. Энэ нь гишүүдэд таалагдахгүй байна. Намаасаа гарсан гишүүд МҮАН-д элсэн орсон" гэв.

Эх сурвалж: ҮНЭН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.