Балхжавын шидсэн алим Рагу, Ариунаа хоёрыг муудалцуулжээ

2012/02/09
Share |
Хүмүүс: Төмөр Ариунаа | 
Балхжавын шидсэн алим Рагу, Ариунаа хоёрыг муудалцуулжээ

 “UBS” телевизээс уламжлал болгон зохион байгуулах болсон  “Universe best songs”  наадам эхлэхэд цөөхөн хоног үлджээ. Үүнтэй холбоотойгоор тус нэвтрүүлгийг тойрсон хэл ам тасрахгүй байна. Олон үзэгчдийг байлдан дагуулдаг тус наадмын гол чимэг гурван шүүгч нь байж чаддаг нь гайхалтай. Гэтэл энэ жил МУГЖ Т.Ариунаа  тэмцээнийг шүүхгүй байж магадгүй гэнэ. Үүний шалтгааныг ноён Л.Балхжавын шидсэн алимнаас болж Рагутай муудалцсан гэх үнэн худал нь мэдэгдэхгүй яриа байна. Учир юу вэ гэхээр, Балхаа захирал өнгөрсөн жилийн шоугаа сонирхолтой, үзэгчдийг уйдаахгүй байлгах үүднээс “Баярцэнгэлийг / “Crush bush” хамтлагтай хамтран “Зул сар” дууг дуулсан / эмэгтэй хувцаслуулаад дуу дуулуулсан байна. Түүний үзэгчдэд барьсан тэрхүү гэнэтийн бэлэг уг нь их л сонирхолтой арга байж. Тушаал авсан цэрэг ч өгсөн үүрэг даалгаврыг сайн гүйцэтгэж, бүр тунг нь хэтрүүлсэн бололтой.  Т.Ариунаа гавьяат тэсэлгүй тас, тас хөхөрчихөж. Харин түүний инээдэнд  бухимдсан Рагу “трансжендер” хүнийг шооллоо хэмээн хаалга саван гарч одсон сурагтай. Гэхдээ энэ яриа үнэн ч бай,  худалч бай шүүгчид маань бүрэн бүрэлдэхүүнээрээ энэ жилийнхээ наадмыг шүүж, бас чимнэ гэдэгт найдая.

А.Санчирмаа.Factnews.mn 

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.