Бантанд баруун зүүний хамаа байхгүй

2012/02/13
Share |
Хүмүүс:
Бантанд баруун зүүний хамаа байхгүй

Н.Энхбаяр МАХН-тайгаа хамт М.Энхсайханы МҮАН-тай дэр нэгтгэлээ. Тэр хоёр анхнаасаа хамт байж ил далд явуулгуудыг хийж байсан л даа. Гэхдээ өнгөрсөн долоо хоногт тэд албан ёсоор дэр нэгтгэж байгаагаа зарлав. Ингэснээр барууны хийгээд зүүний үзэл баримтлалтай хоёр улстөрч нэгдэж ирэх сонгуульд орох гэнэ. Энэ үнэхээр тайлбарлахад төвөгтэй асуудал болоод ирлээ. Улс төрийн нам гэж байгаа, улстөрчийн өөрийих нь үзэл баримтлал гэж байгаа. Гэтэл Н.Энхбаяр насаараа зүүний чиглэлийг дэмжиж, бүр тахин шүтэж ирсэн. Харин М.Энхсайхан ардчиллын салхийг Монголд сэвэлзүүлсэн гэж өөрийгөө магтан дуулах дуртай, барууны системийн бараг л загалмайлсан эцэг нь. Ингэхээр УИХ-ын сонгуульд хамтарч орно гэж яригдаад байгаа гаргалгаа нь нэг л ойлгомжгүй болчихоод байгаа биз.
Яахав, аливаа үйл ажиллагаа, тэмцэл жагсаалдаа бол хэнбугай нь ч хэнтэйгээ нийлж болно л доо. Харин УИХ-ын сонгуульд бол тэврэлдэн орж арай ч болохгүй ээ. Сонгогчид тухайлбал, яг аль талыг нь дэмжиж санал өгөх болж байна. Манайхан хаа ч очиж улс төрийн боловсрол өндөртэй ард түмэн болохоор барууны, зүүний талаа барьж сонголтоо хийдэг нь өнгөрсөн 20 жилийн түүхээс харагдаж ирсэн.Иймийг нь ч эрх баригч намуудын дарга явсан энэ хоёр эрхэм гарцаагүй мэдэж байгаа. Ийм байтал сонгуульд нэгдэн орох шийдвэр гаргаж байгаа нь харин цаанаа ямар учиртайг чухам өөрсдөө л мэдэх байх. Иргэдэдбол энэхолион бантан нь ерөөсөө ч ойлгогдохгүй байгаа. Тухайлбал 3,4 жил хамтарсан Ардчилсан нам, Ардын нам хоёр засгаа тусгаарлаж, зам мөрөө хөөцгөөж эхэллээ. Энэ бол үзэл баримтлалынхаа чиглэлийг дагаж сонгуульд оролцохын тулд гарцаагүй хийж байгаа сонголт. Ингэхээс ч өөр аргагүй гэдэгтэй олон хүн санал нийлж байгаа. Гагцхүү Н.Алтанхуяг л 3,4 жил тэврэлдээгуй мэт буцах хүүхэнд үнээ тугал нийлэх хамаагүй гэх маягаар засгаасаа гарчихсан болохоос.
Наана нь Ардын нам, Ардчилсан нам хоёр нь ингэж өрх тусгаарлан салж байхад салаа болон гарсан МАХН, МҮАН өрх гэрээ нэгтгэж байгаа тухайгаа зарлах нь ёстой хачирхалтай. Н.Энхбаяр насаараа тахин шүтсэн зүүний үзэл баримтлалаасаа ухарч барууныг дэмжих болсон юм уу, эсвэл М.Энхсайхан барууны чиглэлээ хаяж зүүнд урвасан хэрэг үү. Н.Энхбаяр, М.Энхсайхан гэдэг хувь хүмүүс үзэл боддоо сольж, урваж шарвах нь Үндсэн хуулиар олгогдсон эрхийнх нь асуудал.  Харин МҮАН-ыг Ардчилсан намынхаа, МАХН-ыг одоогийн Ардын намынхаа нэг хэсэг гээд сонгосон гишүүд дэмжигчдээ чухам ямар байдалд оруулаад байгаа тухай эл эрхмүүд бодож нэг үзсэн болов уу. Лав л нэгдэх тухай тэднээсээ асуусан гэж сонсогдоогүй. МАХН, МҮАН-д сэтгэлийн хөөрлөөр элссэн гишүүдийн ихэнх нь үзэл баримтлалдаа хэт үнэнчдээ М.Энхсайхан, Н.Энхбаяр нарын ухуулгад автан сонголтоохийсэн нь олонх байгаа. Тиймээс ч тэр үнэнч гишүүд өнөөдөр УИХ-ын сонгуульд нэгдэн орох гэсэн асуудлыг ойлгохгүй, гайхацгааж байгаа юм билээ. Н.Энхбаярыг дагасан нөхөд “Намын өнөөгийн дарга нар болохгүй байна. 90 жилийн түүхтэй зүүний үзэл баримтлалаа орчин үетэй хөл нийлүүлэн дэвжин дээшлүүлэхэд энэ хүн л тус болох нь” гэж үзээд сонголт хийсэн гэсэн. М.Энхсайханыг дагагсад ч ялгаагүй. Ардчиллаа, барууныүзлээ төгөлдөржүүлэх гэж туйлшран сонголт хийсэн нь тодорхой. Гэтэл өнөөх хоёр зам гэрэлтүүлэн заагчид нь шууд л өвөр түрийдээ оролцоод эхлэхэд гайхаа биз. Гэхдээ төрийг шүүмжилж, түшээдийг намнах нь таалагдан “Нээрээ ч одоо л Монгол Улсаа хөгжүүлэх нь” гэсэн гаргалгаагаар түр харж байсан ч байж л таараа. Гэтэл өнөөдөр өнөөх хоёр нь өөрсдөө шийдэж УИХ-ын сонгуульд нэгдэн орох шийд гаргачихлаа. Харин үүнээс үүдээд аль аль талынх нь гишүүд “Энэ ч арай дэндэнэ ээ. Өнөөх намын үзэл баримтлалын ялгаа энэ тэр яасан бэ” гэцгээн бие биенээсээ асууцгааж эхэлсэн байна.
Үнэхээр ч улс төрийн намын яс мод нь яах аргагүй үзал баримтлал, чиг хандлага. Харин Н.Энхбаяр, М.Энхсайхан хоёрт ашиг хонжоо олж л байвал, эргээд төрд шургалж л байвал яс мод ч хамаагуй бололтой. Ийм үед эзэн Чингисийн сургасан “Их хүссэн хүнээр төр бүү бариул” гэдэг үгийг сануулмаар санагдчихлаа. Үзэл баримтлалаа ч умартан шүлэнгэтэж байгаа болохоор нь тэр шүү дээ.

ӨДРИЙН ШУУДАН

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
Dvaaebbv , https://unseliberg.bandcamp.co m/album/gay-dating-jabalpur gay_dating_jabalpur, https://stearmindtherla.bandca mp.com/album/anunturi-gratuite -matrimoniale-urziceni anunturi_gratuite_matrimoniale _urziceni, https://fendbinetur.bandcamp.c om/album/michael-ellis-dog-tra ining-videos michael_ellis_dog_training_vid eos,
IP:91.204.15.36  2018-12-11 19:42:55
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.