Сара Брайтман ЮНЕСКО-гийн элч төлөөлөгч болов

2012/02/13
Share |
Хүмүүс:
Сара Брайтман ЮНЕСКО-гийн элч төлөөлөгч болов

НҮБ-ын Соёл, боловсрол, шинжлэх ухааны байгууллагын /ЮНЕСКО/ энхтайвны элч дуучин цолыг Британийн дуучин Сара Брайтман хүртэв.

Эстрадын болон сонгодог хөгжмийн төрлийн оргилд хүрсэн цөөн тооны уран бүтээлчдийн нэг нь Брайтман юм. Олон улсын хэдэн арван шагнал хүртсэн, "Муурууд" болон "Дуурийн хий үзэгдэл" мюзиклын од тэрбээр хүмүүнлэгийн салбарт буяны ажиллагаа явуулж, соёл урлагийг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулсны учир энэ өндөр нэр хүндтэй цолыг хүртэж байгаа аж.

Брайтман поп стилиэр 18 настайгаасаа дуулж эхэлжээ. Амжилтад хүрсэн тэрбээр сонгодог урлагийн төрөлд хүчээ сорихоор шийдсэн байна. 1981 онд домогт Эндрю Ллойд Уэбберийн "Муурууд" мюзиклд оролцжээ. Тэр цагаас хойш түүний нэр хүнд өссөн байна. 1988 оноос Брайтман гоцлон дуулж эхлэв. Хосгүй авьяастай учир хөгжмийн орчин үеийн болон уламжлалт төрлүүдийг хослуулах болжээ. Хоёр удаа буюу 1992, 2008 онд  олимпийн наадмыг нээх асар хүндтэй үүрэг Брайтманд оногдож байв.

ЮНЕСКО-гийн элч нарын дотор Испанийн фламенко бүжигчин Хоакин Кортес, Канадын дуучин Селин Дион, Оросын дуучин Алсу, Хятадын жүжигчин Гун Ли зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн урлагийн зүтгэлтнүүд байна. ЮНЕСКО-той хамтран ажиллахдаа тэд тус байгууллагын үйл ажиллагаа, үзэл санааг өргөн олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд тусалдаг ажээ.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.