Д.Ариунцэцэг: Би хийсэн зүйлдээ харамсдаггүй

2012/02/18
Share |
Д.Ариунцэцэг: Би хийсэн зүйлдээ харамсдаггүй

“Монгол газар”-ын Мянганбаяр болон топ модель Пүрэвсүрэн, мисс Ариунцэцэг нарын хайрын гурвалжны ээдрээт түүхийг Монгол даяараа мэдэх билээ. Ямартай ч Д.Ариунцэцэг алтны магнатын тогооны хүн болж Хайрмаа хэмээх хөөрхөн охины ээж болсон. Гэвч тэрээр хүүхдээ төрүүлснээс хойш “Мянгаа, Пүүжээ, Ариунцэцэг ....” гэх эцэс төгсгөлгүй шуугианыг орхин Сингапурыг зорьсон. Ард түмний мисс бүсгүй өдгөө Сингапур, Монголын хооронд нисч бяцхан охиноо асрахын зэрэгцээ мэдлэг боловсролдоо ч ихээхэн анхаарч, сурч боловсорч байгаа аж. Хаа очиж хэвлэлийнхэнтэй тэрсэж, янз бүрийн ярианд тайлбар хийгээд гүйдэггүй нь Мянгаа захиралын үе үеийн эхнэрүүдийн онцлог гэлтэй. Ариунцэцэг ч мөн энэ зүйлээс хол байсан нэгэн. Тиймдээ ч хэвлэлийнхэн дунд “ховор хүн” байсаар ирсэн юм. Харин тэрээр саяхан эх орондоо ирээд буцсан бөгөөд нэгэн сэтгүүлд тун болгоомжтой ам нээгээд амжсан байна. Д.Ариунцэцэг “Аз жаргалтай төгсөхгүй сонголт хийсэндээ харамсдаг уу” гэх сэтгүүлчийн асуултад “Үгүй. Би хийсэн зүйлдээ харамсдаггүй” хэмээн хариулжээ.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.