Хип хоп урлаг манайд 90-ээд оны дунд үеэс нэвтэрч, цаашлаад мандан бадарч, монголын залуусыг хуйларуулж байсан. Гэвч уран бүтээлчид нь уван цуван хар тамхины хэрэгт холбогдох болсноор фэнүүдээ алдсан гэж хэлж болно. Тэднээс арай дөнгүүр яваа нь “Люмино” хамтлагийнхан. Тус хамтлагийн ахлагч MC буюу MCBeatz “Platinum Beatz” “Romantic Beatz” зэрэг цомгуудаа “Secret of Rap” хип хоп урлагийн тухай өгүүлэх номын хамт гаргаад байгаа. Тэрээр саяхан шинэ цомог, номоо танилцуулах хэвлэлийн хурлын үеэрээ дуучин Д.Болдыг доош нь хийгээд амжив. MC Beatz хэлэхдээ “Би тэр Монгол попыг ойлгохгүй байна. Үнэхээр сонин. Манайхан үндэсний хөгжим үндэснийхээ жоохон аяыг оруулаад л Монгол поп гээд нэрлээд байх шиг байна. Тэгээд үүнийг нь урлаг гээд төр үнэлээд байгаа юм даа” хэмээн хальтхан муулаад авчээ. Гарсанаасаа хойш бүтэн хоёр сар шахам хугацаанд “Hi-Fi Records”-ын шилдэг цомгийн жагсаалтыг тэргүүлж байгаа Монгол попыг үнэндээ MC-гээс бусад нь хэтэрхий сайн ойлгож байгаа бололтой.
А.Чимгээ.Factnews.mn