Н.Энхбаяр ямар ч но-гүй

2012/02/15
Share |
Хүмүүс: Намбар Энхбаяр | 

МАХН-ын байранд өнгөрөгч долоо хоногийн сүүлээр болсон хэвлэлийн бага хурал дээр тус намын дарга Н.Энхбаяр өөрийг нь холбогдуулан шалгаж буй хэргийн талаар мэдээлэл хийсэн. Тус хийсэн мэдээлэлдээ “Улаанбаатар” хэвлэх үйлдвэр болон Н.Энхбаяртай холбоотой гэх бүх хэргүүд үндэслэлгүй талаар өөрийн зүгээс байр сууриа илэрхийлсэн.

Мөн өөрийг нь шалгаж байгаа бол “Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан П.Очирбат, Н.Багабанди болон үе үеийн Ерөнхий сайдуудыг бүгдийг нь шалгах нь зүй ёсны хэрэг” гэдгийг ч хэлэв. Удахгүй сонгуульд нэр дэвших экс ерөнхийлөгчтэй холбоотой хэргүүдийг масс.мн сайтын зүгээс түрүү онд дэлгэж байсныг дахин нийтэлж эрхэм МАХН-ын дарга Н.Энхбаяр эдгээр хэргүүдэд ч гэсэн холбогдох тайлбар, мэдээллийг хийнэ гэж найдаж байна.

АПУ-гийн хувьчлалтай холбоотой 500 саяын авлигын хэрэг

Н.Энхбаяр “АПУ” компанийн хувьчлалын үеэр өөрийн биеэр “Надад нэг этгээд 500 саяын хахууль болгож өгөх гэлээ” гэж зарласан. Монголын үндэсний үйлдвэрлэгч том компани болох “АПУ”-г хувьчлах үеэр үнэхээр ийм үйлдэл болсон гэдгийг тэрээр өөрөө ийнхүү олонд зарласан.

2. Казиногийн хуультай холбоотой 20 мянган долларын хэрэг

Макаочууд Монголд казино байгуулах гэж одоогийн Ерөнхий сайд С.Батболдын Чингис зочид буудлыг түрээслээд мөрийтэй тоглоомын газар болгон засч янзлан ид бужигнуулж, “Казино” хочит Л.Байгаль албан өрөөндөө улстөрч, өндөр албан тушаалтнуудыг ээлж дараалан хүлээж авч монетон өлгүүрт хувцсыг нь өлгөн хүндлэл үзүүлэн гүйж байх үед хэвлэлүүд Намбарын Энхбаярыг Казиногийн хуулийг батлуулахын тулд 20 мянган долларын хахууль авсан гэж бичиж байв.

3. ХХБ-тай холбоотой хууль бус хувьчлалын хэрэг

Н.Энхбаярыг ХХБ-ийг эрх мэдлээрээ дамжуулан хууль бусаар хувьчилсан гэдэг. Харин Н.Энхбаяр болохоор өөрөө энэ хувьчлалыг одоогийн Шадар сайд М.Энхболдод хамаатуулдаг. М.Энхболд тухайн үед ХХБ-ны төрийн мэдлийн 76 хувийг хувьчилж авсан “Жеральд металлз”-ынхантай АНУ-д очиж уулзаж байсан гэдэг юм. 2004 онд ХХБ-ны төрийн мэдлийн хувьцааг “Жеральд металлз” болон Италийн “Лугано коммершилл” банк авсан. Тухайн үедээ 403 тэрбум төгрөгийн активтай байсан тус банкийг 12.5 сая доллараар зарсан ч 2007 оны эхээр тэд монголчуудад анх авсан үнээсээ дөрөв дахин их үнээр буцаан зарж орхисон. Тэднээс ийм өндөр үнээр буюу 70 сая доллараар худалдаж авсан хүн нь хэний ч үл мэдэх “сахал” хочит Л.Эрдэнэбилэг гэгч байсан билээ. Энэ их мөнгөний хувьчлалтай холбоотой хэрэгт чухам Н.Энхбаярыг яагаад холбогдуулан бичиж байсныг шалгаж тогтоогоод өгвөл өөрт нь ч хэрэгтэй байж таарна.

4. Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан 3.6 турбумын хэрэг

Н.Энхбаяр нь засаглалын тэргүүн байх үедээ эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж ХХБ-наас төсөвт төлөх ёстой байсан 3.6 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлээгүй гэгддэг юм. Энэ нь мэдээж ХХБ хувьчлагдахаас өмнөх асуудал.

5. Их өртэй нэр нь орооцолдсон их мөнгөний хэргүүд

Энд хэд хэдэн асуудал яригддаг ба юуны өмнө их өрийг тэглэхдээ 50 сая доллар зувчуулсан гэгддэг юм. Мөн их өрийг төлсөн тооцооноос 22 сая доллар сох дутсан тухай асуудал, их өрийг төлөхөд Чехийн банкинд төлсөн зуучлалын хөлсний асуудлыг ч түүнтэй хамааруулдаг. Энэ бүх хэл ам, хэрэг төвгөөс нэр цэвэр салах үүднээс тэрээр “Их өр” гэдэг номыг хүртэл хэвлүүлэн “тархи цэвэрлэж” байв. Энэ “тархи цэвэрлэгч”-д дурдсанаар их өрийн 250 сая долларыг 2003 оны 12 дугаар сарын 19-өөс 29-ний хооронд таван удаагийн шилжүүлгээр бүрэн төлсөн гэдэг. Монгол банкин дахь улсын төсвийн данснаас 50 сая, Монгол банкны данснаас 100 сая болон 37 саяар хоёр удаа, “Айванхоу майнз” компанийн “HSBC bank Canada” данснаас 50 сая, Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ХХБ дахь данснаас 13 сая нийт 250 сая доллар шилжсэн тухай энэхүү номноос уншиж болно л доо.

6. Гаалийн Х.Баатартай холбоотой байр, мөнгөний хэргүүд

Нэгдүгээрт Гаалийн Х.Баатараас МАХН-ын санхүүжилтэнд их хэмжээний мөнгө авсан тухай “хувьсгалын” хэрэгт Н.Энхбаяр орооцолддог. Хоёрдугаарх нь хувьсгалын бус хувийн хэрэг бөгөөд Н.Энхбаяр эгч Намбарын Энхтуяадаа Гаалийн Х.Баатарыг дарамталж байж 3 өрөө байр авч өгсөн тухай асуудал юм. Ер нь Н.Энхбаяр ах дүүгээсээ гадна тойрон хүрээлэгчдээсээ цөөнгүй хэдэд нь орон байр, хаусны асуудлыг нь шийдэж өгсөн байдаг ч тэдгээрийн бараг дийлэнх нь өнөөг хүртэл их эцгээсээ хүртсэн орон байрныхаа ордерийг ч хараагүй яваа.

7. Хоёр сая зургаан зуун мянган долларын өртөгтэй ТВ-9 телевизийг хувьдаа авсан хэрэг

Өдгөө Н.Энхбаярын төлөө бүрэн үйлчилдэг, ард түмэн аль хэдийнэ түүний өмч гэдгийг нь нүдээ аниад хүлээн зөвшөөрчихсөн нэг телевиз бол 2.6 сая долларын өртөгтэй бурхны гэгдэх телевиз. ТВ-9 телевизийг өмчлөхдөө Монгол улсад бэлэглэсэн тоног төхөөрөмжийг Гандантэгчинлэн хийдийн хамба Б.Чойжамцтай мар мархийтэл инээж суугаад хуваагаад халаасалчихсан. Мөн “Зууны мэдээ” сонинг дотроос нь хувьцааг нь бага багаар цуглуулсаар байгаад нэг л өглөө эрхлэгчийг нь, сэтгүүлчидтэй нь хөөж гаргаад эзэн суучихсан явдал бий.

8. Монгол банктай холбоотой 8 сая, 130 сая долларын хэргүүд

Монгол банктай холбоотой 8 сая долларын асуудал босч ирж байсан ба мөн Монгол банкны захирал асан, өдгөө УИХ-ын гишүүн О.Чулуунбат Н.Энхбаяр нарын 130 сая доллар угаахыг завдсан тухай ч шуугьж байв.

9. Засгийн газрын нөөцийн хөрөнгөний 55 сая болон 380 сая төгрөгийн хэрэг

Түүнийг Ерөнхий сайд байхдаа Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс дур мэдэн 55 сая төгрөгийг өөрийнхөө биеийг сувилуулахад ашигласан гэдэг. Мөн тухайн үедээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг худалдан авч хахуульдахад 380 сая төгрөгийг Засгийн газрын нөөцийн хөрөнгөнөөс гаргасан тухай асуудал ч бий. Үүнтэй нь холбоотойгоор түүний эхнэрийн толгойлдог байсан “Чөлөөт хэвлэлийг дэмжих сан”-гийн санхүүжилт, хөрөнгө зарцуулалтын асуудал ч яригдана.

10. Их тэнгэртэй холбоотой 600 саяын хэрэг

Н.Энхбаяр “Их тэнгэр”-ийг засуулах нэрээр 600 сая төгрөгийг “зохицуулж” орхисон гэдэг. Энэ зохицуулсан мөнгөний талаар сөхвөл ч бас хоосонгүй байх бололтой дуулддаг байсан.

11. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэртэй холбоотой 80 саяын хэрэг

Тэрээр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилын эхнэрийн “Арго” компанид 80 сая төгрөг төлсөн гэх ба энэ нь чухам ямар зориулалтаар, юуны төлбөр болж орсныг нь хэвлэлийнхэн тааварлаж ч чадахгүй хоцорсон.

12. Гадаадад хувийн хаустай тухай

Төр засгийн алба хашдаг, хувийн бизнесгүй атлаа Москва хотод өндөр үнэтэй байшин худалдаж авсан гэгдэж байв. ОХУ-д өндөр үнээр байшин худалдаж авч байсан гэгдсэн тэрээр АНУ-ын Сан Францискод мөн л хувийн байшинтай гэгдэх болсон.

13. Гадаадад хувийн амралтын газартай тухай

Н.Энхбаярыг ОХУ-ын Байгаль нуурын эрэгт хувийн амралтын газартай гэлцсэн ба юутай ч Эрхүүгийн цанын баазад очсон хэнбугай ч түүнийг эхнэр О.Цолмонтойгоо жаргалтай нь аргагүй цана чаргаар наадаж яваа зургаар дүүрсэн аялал жуулчлалын баазын каталогийг үзэж болдог юм.

14. Орон сууц олноор нь бэлэглэсэн хэрэг

Н.Энхбаяр МАХН-ын дарга байхдаа 10 аймгийн МАХН-ын даргыг орон сууцаар шагнасан байдаг юм. Энэ нь хахууль уу, улстөрийн намынх нь ажил байсан уу гэдэг одоо ч эргэлзээтэй байгаа асуудлын нэг.

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
rekoloas Россыпь в Шихане Полесск купить Снег Купить DOMINO Заинск ÐšÐ¾Ð½Ñ‚Ñ€Ð¾Ð»Ñ Œ курьероР² с GPS Что такое Ð´ÐµÐ·Ð¾Ð¼Ð¾Ñ€Ñ „ин: Ð¿Ð¾ÑÐ»ÐµÐ´ÑÑ ‚вия Купить Пекс Аксай ЗакладкР¸ ÐºÑ€Ð¸ÑÑ‚Ð°Ð»Ñ ‹ в Жуковке Купить Амфа ДимитроР²Ð³Ñ€Ð°Ð´ ЗакладкР¸ стаф в КопейскРµ КупитьСР¿Ð°Ð¹Ñ россыпьв БелоречРµÐ½ÑÐºÐµ Купить МефедроР½ НовокубР°Ð½ÑÐº Кокаин сколько стоит Купить Бошки Ð”Ð·ÐµÑ€Ð¶Ð¸Ð½Ñ Ðº Купить Шишки в ЩербинкР° Купить соль в ЗарайскРµ Купить Экстази Яранск Купить закладкР¸ россыпь в КоролевРµ Купить БеладонР½Ñƒ АндреапР¾Ð»ÑŒ Купить россыпь в Корсаке Купить морфий ЗаполярР½Ñ‹Ð¹ Купить JWH НаволокР¸ Купить микс спб Шишки ак47 в Нарьян-м
IP:95.181.177.156  2018-07-09 18:57:11
Kqkhhkmq , http://u.wn.com/p/433451137/ cnco_se_vuelve_loca_descargar, http://u.wn.com/p/433447965/ download_hindi_dubbed_hollywoo d_movies_2018, https://u.wn.com/2018/12/11/Do wnload_point_blank_strike_mod_ apk/ download_point_blank_strike_mo d_apk,
IP:46.243.173.173  2018-12-12 02:37:19
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.