О.Уянгын чин хүсэл

2012/02/16
Share |
Хүмүүс: Уянга.О | 
О.Уянгын чин хүсэл

Топууд дундаа хамгийн боловсрол өндөртэй нь гэгддэг О.Уянга  олон улсын сэтгүүлч мэргэжилтэй. Мөн “Шилмэл загвар” компанид багшлахын зэрэгцээ хэвлэл мэдээллийн ажилтнаар нь ажиллаж байсан сэргэлэн бүсгүй. Харин одоо тэрээр  урд хөршид мэргэжил дээшлүүлэхийн зэрэгцээ дэлхийд данстай Хятадын томоохон загварын агентлагт гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Гэхдээ сэтгүүлч болоод загвар өмсөгчийн ажил О.Уянгын жинхэнэ мөрөөдөл биш гэнэ. Тэрээр сүүлийн үед улс төрийг ихээхэн сонирхон судлах болсон бөгөөд хэзээ нэгэн цагт улс төрийн тогоонд хөл тавьж, амжилттай алхах чин хүсэлтэй явдаг аж. Одоогоор улс төр судлалын магистарт суралцаж байгаа болохоор тэрхүү мөрөөдлөө тун удахгүй биелүүлэх юм гэнэ шүү.

                    А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.