Хьюстон бараг хоосорсон байжээ

2012/02/17
Share |
Хүмүүс:
Хьюстон бараг хоосорсон байжээ

Үй түмэн фенүүддээ уйтгар гуниг үлдээгээд одсон алдарт дуучин Уитни Хьюстон нэгэн цагт 100 сая гаруй ам.долларын хөрөнгөтэй гэгдэж байсан. Харин тэрээр нас барахаасаа өмнө бараг хоосорсон байсан тухай хэвлэлээр бичиж байна. Энэ тухай мэдээлэл түүний амьд ахуйд буюу өнгөрсөн нэгдүгээр сараас эхэлсэн юм.

Сүүлийн үед Хьюстон танилууд, найз нараасаа хэрэглээний мөнгө зээлдэж, амь зогоож байсан гэнэ. Бейонсегээс гэхэд л нэг бус удаа нэлээд хэмжээний мөнгө зээлдсэн аж. Гэрээтэй ажилладаг "Arista" гэх дуу бичлэгийн компани сүүлийн үед түүнд сар бүр мөнгө төлж байсан бөгөөд тэрхүү урьдчилгаа мөнгө Хьюстоны амьдралаа залгуулж байжээ.  Тэрээр тус компанитай 2001 онд гэрээ байгуулж, зургаан цомгийн төлөө 100 сая ам.доллар авсан. Бобби Браунаас салсны дараа тэрээр орон гэргүй хоцорсон юм. Беверли Хиллз дэх дэгжин байрыг нь Бобби аөөрийн болгожээ.

Ш.Мягмар

Эх сурвалж: "Ардын эрх" сонин

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.