“Нюанс”-ын залгамжлагчид

2012/02/17
Share |
Хүмүүс:
“Нюанс”-ын залгамжлагчид

Сонгодог урлагт Монголын ард түмнийг “дурлуулж” яваа “Нюанс” хамтлагийн 10 насны ой өнгөрсөн жил тохиосон. Сонгодог хөгжмийг поп стильтэй хослуулан попера урсгалаар уран бүтээлээ туурвидаг тус хамтлагийн таван тоглолт, дөрвөн цомог, 100 орчим уран бүтээл, 20 гаруй клипийг үзэгч фэнүүд  нь андахгүй. Гэвч “Нюанс”-ын залуусын хувийн амьдралыг тэр бүр мэддэггүй. Тэгвэл тэд бүгд охидтой бөгөөд отгон гишүүн  Дүйнхоржавын охин хамгийн бага нь гэнэ. Харин Өнөрөө, Амараа, Боргилчулуун нарын охид нас чацуу бөгөөд охидоо нэг цэцэрлэгт, нэг ангид сургадаг аж. Охидын хувьд аливаа уралдаан ,тэмцээнд цэцэрлэгээ төлөөлөн оролцдог, аав нарынхаа авьяасыг өвлөсөн сэргэлэн, цовоо ирээдүйн “мундаг” дуучид гэнэ шүү.

А.Санчирмаа.Factnews.mn

Танд манай нийтлэл таалагдаж байвал LIKE дараарай!
Сэтгэгдэл
ТАНЫ СЭТГЭГДЭЛ
Таны нэр:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд factnews.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 8919-9080 утсаар хүлээн авна. тэмдэгт.